Нийгмийн

Кёкүшюзан Д.Батбаяр, Т.Баясгалан нарыг шүүх хурал хойшиллоо

Д.Батбаяр нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр товлогдсон ч Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор П.Ганбулган нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаанд оролцож, өд уг хуралдаан үргэлжилж байгаа тул хойшлуулах хүсэлт гаргажээ. 

Мөн шүүгдэгч Б.Цэрэндорж нэмж өмгөөлөгч авсан бөгөөд хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан, шүүгдэгч Д.Кёкүшюзанбатбаярын өмгөөлөгч Ж.Оюунболд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүрэлцэн ирээгүй зэргийг харгалзан шүүх хуралдааныг 2022 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулсан байна. 

Ийнхүү шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээлэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Барууны үзлээр бол ...?
Барууны үзлээр бол ...?

Энэ 2-ын хэрэг мөддөө шийдэхгүй ээ.Яагаад гэвэл хамгийн дээд эрхэмийн бөөрөнд наалсан "Вирусс" хамсаагтан нь

Зочин
Зочин

Шүүх хэрхэн ялзарсныг харуулж байна

Иргэн
Иргэн

Санаа нийлсэн сайхан хосууд юмаа.

Холбоотой мэдээ

Back to top button