Нийгмийн

Хүний амь хөнөөгөөд зугтсан этгээдийг зочид буудлаас баривчиллаа

Энэ сарын 3-нд Төв аймгийн нутаг дэвсгэрт хүний амь нас онц хэрцгийгээр бүрэлгэсэн гэх хэрэг гарчээ. Тодруулбал, мах, түүхий эдийн худалдаалах төвд харуул ажилтай 55 настай Б-г тус төвийн мeнeжeр 32 настай А нь онц хэрцгийгээр амийг нь бүрэлгэн, хэргийн газраас оргон зайлсан байна.

Улмаар оргон зайлсан сэжигтнийг Улаанбаатар хотоос шуурхай баривчилжээ. Сэжигтэн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд оршин суудаг бөгөөд тус дүүрэгт байрлах зочид буудлаас баривчилсан аж. Уг хэргийг Төв аймаг дахь Цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button