ЭРҮҮЛ МЭНД

Томуу, томуу төст өвчний улмаас 1255 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ

Улсын хэмжээнд амьсгалын замын цочмог халдварын шалтгаантай улирлын болон томуугийн дэгдэлт их байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ.

Тодруулбал, улсын хэмжээнд амбулаториор үйлчлүүлэгсдийн дунд томуу, томуу төст өвчин 10000 хүн амд 16.6 бүртгэгдэж, 16 хүртэлх насны 1255 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний 26.2 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай ба улирлын болон томуугийн цар тахлын эрсдэлийн үнэлгээгээр идэвхжлийн түвшинд байна.

Орон нутагт Булган, Дархан, Завхан, Орхон, Сэлэнгэ, Увс, Хөвсгөл аймгууд идэвхжлийн түвшинд, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Ховд, Төв аймгууд алаг цоог дэгдэлтийн түвшинд байна.

Эх сурвалж: ЭМЯ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button