Нийгэм мэдээ

Томуугийн халдварын дийлэнх тохиолдлыг 15 хүртэлх насныхан эзэлж байна

Томуу томуу төст өвчний улсын хэмжээний тойм мэдээг хүргэж байна.

Манай улсын хэмжээнд 2025 оны эхний хоёрдугаар долоо хоногийн байдлаар томуугийн тархалт улбар шар түвшин буюу алаг цоог дэгдэлтийн түвшинд байна. Идэвхжилийн түвшинд Говь-Алтай аймаг тэргүүлж байна. Улбар шар түвшинд улаанбаатар болон 13 аймаг хамарч байна. 275 мянган хүн амбулторийн байгууллагаас тусламж авсан байна. Нийт өвчлөлийн 65 хувь нь аймаг орон нутагт бүртгэгджээ. Эмнэлэгт нийтдээ 10094 хүн хэвтэж эмчлүүлж байна. Томуу томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 67.6 хувийг нь 15 хүртэлх насны хүүхдүүд. Үүнээс 43 хувь нь тав хүртэлх насны хүүхдүүд байна. Өнөөдрийн байдлаар улаанбаатарт 21 эмнэлэгт 2555 ор нэмэлтээр дэлгэсний 55 хувьд нь хүүхдүүд хэвтэн эмчлүүлж байна.

Дэлхий дахинд А хүрээний H3 вирусийн тархалт өндөр байгаа бол зүүн азийн онуудад AH1, AH3 вирусийн халдвар өндөр байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button