Орон нутагЭРҮҮЛ МЭНД

ХӨСҮТ: Риновирус нь нүд нуухтах, шингэн нус гоожиж улмаар чих өвдөхөд хүргэдэг

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс мэдээлэл өглөө.

Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог дэгдэлтийн түвшинд байгаа талаар ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторийн эрхлэгч Ц.Наранзул танилцуулсан юм. Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн дийлэнх нь 15 нас хүртэлх болон 5 хүртэлх насныхан байна.

Энэ нь улсын хэмжээнд 17 аймаг болон Улаанбаатар хот томуу томуу төст өвчний тархалт алаг цоог дэгдэлтийн түвшинд, харин дөрвөн аймагт идэвхжлийн түвшинд байна гэв.

Амбулаториор хандан тусламж үйлчилгээ авсан хүмүүсийн 6 хувь нь томуу, томуу төст өвчний оноштой бол эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн 19 хувь нь амьсгалын замын цочмог  халдварын шалтгаантай байна.  Шинжилсэн сорьцод томуугийн A(H1N1), АЗСВ, риновирус, бокавирус, иж томуугийн вирус, улирлын коронавирус тодорхойлжээ.

Риновирус жилийн өдийд тархалт өндөртэй байдаг бөгөөд энэ нь амьсгалын дээд замын эрхтний халдвар үүсгэдэг. Өөрөөр хэлбэл нүд нуухтах, хамраас шингэн нус гоожих хоолой аргах зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Риновирусийн халдварын хүндрэл амьсгалын дээд замд үрэвсэл үүсгэдэг учраас чих, хамар, хоолойн хүндрэлд хүргэхээс гадна чих үрэвсэж, өвтгөхөд хүргэдэг гэв. Иймд хүүхдийн гарын ариун цэврийг сайн сахиулах, шингэн сайн уулгах, агаар орчны сэлгэлтийг гэртээ байнга хийхийг зөвлөлөө.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button