Нийгэм мэдээ

ХӨСҮТ: Томуугийн халдварын тархалт энэ долоо хоногт эрс нэмэгдсэн

ХӨСҮТ-өөс томуу ба томуу төст өвчний талаарх нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн мэргэжилтэн "Улсын хэмжээнд томуу томуу төст өвчний тархалт, дэгдэлтийн хэмжээнд хүрсэн байна. Тархалтын түвшнийг таван хэсэгт хувааж үздэг. Харин одоо улсын хэмжээнд томуугийн халдвар улаан түвшинд хүрсэн байна. Мөн долоон аймаг улбар шар түвшинд байна. Дэгдэлтийн үед буюу улаан түвшинд хүрсэн 13 аймаг байна. Нийслэлд амбулаторийн үзлэгийн 14 хувь нь томуу томуу төст өвчин эзэлж байна. Мөн нийт эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн 38 хувь нь амьсгалын замын халдвар буюу уушгины архаг өвчлөлтэй хүмүүс хэвтэн эмчлүүлж байна. Өмнөх долоо хоногоос нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Энэ жилийн хувьд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсэд огцом нэмэгдэж, орны ачаалал ихээр үүссэн. Томуу томуу төмст өвчнөөр өвдөгсдийн 75 хувь нь 15 хүртэлх насныхан энэ дундаа 40 орчин хувийг нь тав хүртэлх насныхан эзэлж байна. Амьсгалын замын уушгины үрэвслээр эмчлүүлж байгаа хүмүүсийн 80 орчим хувийг 15 хүртэлх насныхан эзэлж байна. Эмнэлгийн байгууллагаас нэмэлтээр орны ачааллыг бууруулахын тулд эмя-ны харьяа эмнэлгүүдэд ор нэмж ажиллаж байна. Ерөнхийдөө улс орон даяар томуугийн халдвар нэмэгдэх эрсдэлтэй" гэлээ.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button