НИЙГЭМ

Менежерийнхээ амийг хөнөөгөөд зооринд нуусан манаачийг баривчилжээ

Өнгөрөгч нэгдүгээр сарын 04-ний өдрийн 20 цаг 58 минутад Төв аймгийн Аргалант сумын хэсгийн төлөөлөгчийн утсанд иргэн А-аас “Манай нөхөр гэртээ ирэхгүй сураггүй алга болчихлоо” гэх дуудлага мэдээлэл ирүүлжээ.

Улмаар дуудлагын дагуу эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулахад Аргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг махны үйлдвэрийн байрны орчмоос улаан өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон хувцас олдсоныг иргэн А-д таниулахад сурагггүй алга болсон гэх 55 настай Б-ийн хувцас мөн болох нь тогтоогдсон байна.

Эрэн сурвалжлах ажлыг үргэлжлүүлэн явуулахад махны үйлдвэрийн менежер ажилтай иргэн Б-нь мах хадгалах зоориноос гадны нөлөөтэй нас барсан байдалтай олдсон хэрэгт Төв аймгийн цагдаагийн газрын шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт мөрдөн шалгах ажиллагааг явуулсан.

Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс нь Төв аймгийн цагдаагийн газартай хамтран мөрдөн шалгах ажиллагааг шуурхай зохион байгуулж тус компанийн манаач ажилтай 32 настай иргэн А нь тухайн хэргийг үйлдээд хэргийн газраас оргон зайлсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул тухайн этгээдийг шуурхай эрэн сурвалжлан ажиллаж энэ оны нэгдүгээр сарын 05-ны өдрийн 07 цагт СХД-ийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг зочид буудлаас дайчлан баривчилж хойшлуулшгүйгээр саатуулан мөрдөн шалгах ажиллагааг Төв аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн явуулж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ийм амархан олдог байж Зоригын алуурчиныг яагаад олдгүй юм болоо‼️‼️‼️

Зочин
Зочин

ulam l hertsii zawaan bolood bhma dda

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хүн төрөлхтөн бгаа цагт гэмт хэрэг гарсаар л бна. Харин ч гайгүй бна. Намайг хүүхэд байхад 90-д оны дундуур л жинхэнэ аймаар2 хэрэг гардаг байж билээ. Хөдөөгөө хөгжүүлж хотыг цэвэрлэх хэрэгтэй бнаа. Хот руу л чигжээд байх юм.

Зочин
Зочин

ulam l hertsii zawaan bolood bhma dda

Зочин
Зочин

..Ene bol.Zuulen Tam.! Khunii Eneyereg bokhirdoj muudsanii shinj.! Zuulen Tam bol Khuniig Evgui baidal ruu tulkhen oruuldag.!

Иргэн
Иргэн

Яаж баригдахгүй гэж бодож ийм хэрэг хийдэг байнаа ямар их шунал, харигсал вэ? Гэр бүл эцэг эх гэж байгаа л байхдаа.

зочин
зочин

Ийм алуурчныг нэг хоног ч бүү хоолло шууд л цаазалчих тэгвэл дахиж хүн алах хүн гарахгүй биз

Зочин
Зочин

Ойлгогдохоо болилоо. Өмнөх мэдээн дээр менежер нь харуулаа хөнөөсөн гэж бичсэн байсан

Зочин
Зочин

монгол эр эмгүй алуурчидаар дүүрч хэзээ ч аль ч засаглалд гараагүй харгислал би болж тэмцэхгүй хууль нул арын хаалга гэмт хэрэгтэн гадуур зугаалж дараагийнхаа ажлыг хийгээд чөлөөтөй явж байдаг жирийн иргэд үгээ хэлэхэд бариж торгож суудаг чадамжгүй засаг төртөй болж

Холбоотой мэдээ

Back to top button