Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

Ерөнхийлөгчийн айлчлалын багаас Омикрон илэрсэн тул энхийг сахиулагчдаар “ТУГ ТАХИХ” УУ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон түүний баг арванхоёрдугаар сарын 15-17-ны өдрүүдэд ОХУ-д айлчилсан. Улмаар 18-ны өдөр эх орондоо ирсэн юм. Харин Өмнөд Суданд ажилласан энхийг сахиулагчдын дөрөвдүгээр ээлж мөн сарын 19-нд, Монголд газардсан.

Тэд нэг л өдрийн зөрүүтэй иржээ. Тэгвэл, Ерөнхийлөгчийн айлчлалын багийнхнаас илэрсэн коронавирусийн Омикрон хувилбарыг энхийг сахиулагчдаас илэрсэн болгох “ажиллагаа” явагдаж байж болзошгүй таамаглал байна.

Хамгийн хурдацтай тархаж буй эл коронавирусийн мутац Ерөнхийлөгчийн айлчлалаар Монголд орж ирвэл олон нийтийн зүгээс багагүй шүүмжлэл хүлээх билээ...

Таамаглалыг баталж болох үндэслэлүүдийг танилцуулъя.


НЭГ: ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ҮГҮЙСГЭВ

Бид Өмнөд Суданд ажиллаад ирсэн энхийг сахиулагчдыг нууц эх сурвалж болгон ашиглав. Ингэхэд тэдний олонх нь эл сэдвээр ярихаас татгалзаж байсныг тэмдэглэе.

Харин 19-нд эх орондоо ирсэн энхийг сахиулагч “Биднээс омикрон хувилбар илрээгүй. Тийм яриа гараагүй. Сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, баталгаажуулахад хариу нь Омикрон биш гэж гарсан. Хэргээр худал мэдээлэл тарааж байна” гэлээ. Энэ хүн тусгаарлалтын хугацаагаа дуусгаж, Багабаян дахь сувиллаас гарчээ.

Өөр нэгэн энхийг сахиулагч “Биднээс илрээгүй. Яагаад одоо хүртэл тусгаарлалтаас гаргахгүй байгааг гайхаж байна. Дөрвөн удаа шинжилгээ өгөхөд сөрөг хариу гарсан. Сэжигтэй тохиолдол гарч, Япон руу явуулсан гэж худлаа шүү. Ямар ч мэдээ, мэдээлэл өгөхгүй, тусгаарлалтаас гаргахгүй байна. Энэ сарын 7-нд үлдсэн хүмүүсийг гаргана гэх яриа сонссон” гэсэн юм.


ХОЁР: ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД ХУДАЛ ЯРЬСАН УУ

Сүүлийн энхийг сахиулагч одоо хэр Багабаян дахь тусгаарлалтад байгаа талаараа ярилаа. Харин өчигдөр /2022.01.05/ Эрүүл мэндийн сайд мэдээлэл хийхдээ “Энхийг сахиулагчдыг шууд Багабаянд тусгаарласан. Тэднийг эмчилсэн ба нэгдүгээр сарын 3,4-нд тусгаарлалтаас гарцгаасан” гэсэн юм.

Өөрөөр хэлбэл энд мэдээллийн зөрүү үүсэж байна. С.Энхболд сайд Багабаян дахь энхийг сахиулагчдыг тусгаарлалтаас гарсан гэсэн бол тэнд 13 хүн байгааг дээрх энхийг сахиулагч болон УОК-ын эх сурвалж ч баталгаажуулсан юм.

С.Энхболд сайд цаашлаад “Тэднээс 231 нь халдвар авсан байсан. Энэ дунд PCR шинжилгээгээр S генийн алдагдалтай вирусээр халдварласан хэд хэдэн тохиолдол гарсан. Үүнийг шинжлүүлж, эцсийн хариу гаргахаар Япон улс руу явуулсан байгаа” гэсэн юм.

Бид Багабаян дахь сувиллын нэр бүхий удирдах албан тушаалтантай тодруулахад “Манайд Өмнөд Суданаас ирсэн энхийг сахиулагчид зүгээр л ирж амардаг. Халдвартай хүн байхгүй. Бүгд шинжилгээгээр сөрөг хариу авсан хүмүүс ирдэг. Одоо энд хэдэн хүн үлдсэн байна” гэлээ.

Омикрон хувилбарын мутацын танигдах гол арга, онцлог нь S генийн алдагдал.

Мөн “Манай улс ДЭМБ-ын тусламжтай, мутац илрүүлэх төхөөрөмжийг арванхоёрдугаар сард суурилуулж, шинжилгээ авч эхэлсэн” гэж С.Энхболд сайд ярьсан юм. Өөрөөр хэлбэл бид дотооддоо коронавирусийн мутацыг илрүүлэх аппараттай байгаа гэсэн үг.


ГУРАВ: ХӨСҮТ-Д “СОРЬЦЫГ ЯПОН РУУ ЯВУУЛСАН” ГЭХ ЯРИА ГЭНЭТ ГАРЧЭЭ

Харин ХӨСҮТ доторх нэгэн эх сурвалжаас тодруулахад “Япон руу сорьц явуулсан гэх яриа өчигдөр гэнэт энд яригдаж эхэллээ. Ер нь энд ч яг Омикроны шинж тэмдэгтэй халдварын тохиолдлууд олон байгаа.

Манайд ДЭМБ-ын тусламжаар ирсэн, мутац илрүүлэх аппарат ажиллаж байхад яагаад Япон руу сорьц явуулсан гэж мэдэгдэл хийснийг мэдэхгүй байна. Аппарат ажиллаж эхлэхээс өмнө л Япон руу сорьц явуулж, Альфа, Дельта хувилбарыг баталгаажуулж байсан” гэлээ.

Энэ нь С.Энхболд сайдын мэдэгдэл логикийн хувьд маргаан дагуулах нөхцөлийг үүсгэж байна.

Мөн эргэн сануулахад, эл мутац илрүүлэх аппарат ДЭМБ-ын тусламжаар 2021 оны дөрөвдүгээр сард ирсэн. Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал асан Л.Баттөр “Бид аппаратаа суурилуулж байгаа. Ажилд орвол бид өөрсдөө мутацаа илрүүлдэг болно” гэж ярьж байв.

С.Энхболд сайдын хэлсэн арванхоёрдугаар сарын эхэнд ДЭМБ-ын тусламжаар рентген аппарат л иржээ.


ДӨРӨВ: ӨМНӨД СУДАНД ОМИКРОН ХУВИЛБАР БҮРТГЭГДЭЭГҮЙ БАЙНА

Тэгвэл, коронавирусийн Омикрон хувилбарын дата мэдээллийг танилцуулдаг “GISAID”, “OurWorldInData” платформуудыг шүүвэл, өнөөдрийн байдлаар Өмнөд Судан улсад тус хувилбар бүртгэгдээгүй байна.

Түүнчлэн, арванхоёрдугаар сарын 14-ний өдөр буюу энхийг сахиулагчдыг ирэхээс тав хоногийн өмнө Өмнөд Судан улсын Эрүүл мэндийн сайд Омикрон хувилбар бүртгэгдээгүй байгаа талаар албан ёсоор мэдэгдэж байсан. Мөн 17-ны өдрийн байдлаар илрээгүй байсан нь ДЭМБ-ын эх сурвалжит мэдээлэлд дурдагдсан байна.

Цаашлаад, арваннэгдүгээр сарын 29-ний өдөр Өмнөд Судан улс Омикрон хувилбараас сэргийлэхийн тулд Өмнөд Африкаас ирэх нислэгүүдэд хориг тавьсан, гадаад хилээ хаасан юм.

Тэгвэл Ерөнхийлөгчийн багийнхны айлчлаад ирсэн ОХУ арванхоёрдугаар сарын 6-нд анхны Омикрон хувилбараа бүртгэж авсан. Харин мөн сарын 30-ны байдлаар хэдий нь 103 тохиолдол бүртгээд байжээ.

Энхийг сахиулагчдын нислэг замдаа Этиопод газардаж, шатахуунаа дүүргээд дахин нисдэг. Өөрөөр хэлбэл дамжин нислэг үйлддэггүй нь замдаа, өөр орноос халдвар авах эрсдэлийг хааж байгаа юм.


СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Бид Ерөнхийлөгчийн айлчлалын баг хэдэн хүний бүрэлдэхүүнтэй явсан талаар тодруулахаар Ерөнхийлөгчийн хэвлэлийн албатай холбогдсон.

Ингэхэд “Бид мэдэхгүй, Гадаад харилцааны яам мэднэ” гэж хариулав. Харин Гадаад харилцааны яамны хэвлэлийн ажилтантай холбогдоход “Бид мэдэхгүй, Ерөнхийлөгчийн албаныхан мэднэ” гэлээ.

Мөн энхийг сахиулагчдын доторх аман яриаг сонсоход “Манай сүүлийн ээлжийнхнээр туг тахих гээд байна” гэлцэж байв. Түүнчлэн, энхийг сахиулагчдын төв захиргаа Зэвсэгт хүчний жанжин штаб нь Ерөнхийлөгчийн шууд удирдлага дор байдаг. Маш олон энхийг сахиулагч энэ талаар ярихаас татгалзсаныг энд дахин тэмдэглэе.

Дээрх мэдээллүүд нь айлчлалын нэр хүндийг унагахгүйн тулд энхийг сахиулагчдаас Омикрон хувилбар илэрсэн болгох төлөвлөгөө хэрэгжиж байна уу гэх таамаглалыг төрүүлж байна.

М.ТЭНГИС

Э.ҮҮРИЙНЦОЛМОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Kkkkkk
Kkkkkk
2022-01-06 08:53

Сельфичин УИХ ын гишуун бусгуй сайн мэдэж бгаа.бх оо

Зочин
Зочин
2022-01-06 08:56

Энэ байтугайг хийнэ ээ

Зочин
Зочин
2022-01-06 09:05

baahan bugs doloogch selfichin durakuud yvsan odoo tsereg erseer mini tug dahih ni ldee

Зочин
Зочин
2022-01-06 09:09

humuus yagad iim hogiin yum be

Зочин
Зочин
2022-01-06 09:10

MAN buur hiij boloh buh teneg yumiig hiij bainda huurhiis zugeer unenee heleed l yavahgui

Зочин
Зочин
2022-01-06 09:12

HUUK manaas garsan bizdee yagad hun bolgon mantai l holbood baih yum

Зочин
Зочин
2022-01-06 09:15

huuk gej ene hun yrunhiilugch bolsnooosoo hoish dandaa l muuu nertei baina daa

Зочин
Зочин
2022-01-06 11:16

" омикрондсон " байсан ч яадаг юм , -" S - дсэн -" байсан ч яадаг юм , ерөнхийлөгч ч адилхан үүрэг гүйцэтгэж яваад ирсэн цэргийн жанжин - заав�##� Суданы баг сайн , ерөнхийлөгчийн баг муу гэх гээд байгаа юм уу , хаашаа юм ...

тогтох
тогтох
2022-01-06 11:22

Өвчин л юм чинь хэзээ ч хаанаас ч гарч болно ш дээ заав�##� хэн нэгнийг буруутгах гээд ядчих юмаа хүн бүр өөрөө өөрсдийгөө болон гэр бүлээ хамга�##�ах нь чух�##�

иргэн
иргэн
2022-01-06 12:43

Монгол улсын Төр засаг, ЗГ ийм л муухай Уйвайгүй дандаа Үнэнээс айж Иргэд дээ Худлаа мэдээлэл тарааж Өөосөдыг цэвэр үлдэх гэж Хөглөх юмаа, Дөрөвч д�##�дайна, Булавч бултайна гэгч болох юмаа,

за за..
за за..
2022-01-06 13:50

Томчууд өвчин дагуулаагүй ,сайхан нэр зүүх,энхийг сахиулагч тээсэн гэж гүтгэх нь ээ.Цаагуураа УОК-ийн л хийж байгаа ажил, Дандаа худ�##� хуурмаг гүтгэлэг зэргээр ажлаа явуулах нь хэнд хэрэгтэй вэ

Зочин
Зочин
2022-01-06 21:39

Хэнээс гарсан нь ямар хамаатай юм.Дэлхий нийтээр тархаж байна.Яагаад ингэж т�##�цуулж хуваасан мэдээ шиг юм гаргадаг юм бэ.Сайт ч гэж ,сэтгүүлч ч гэж новш юмаа.Үүний оронд яаж тархаахгүй байх вэ гэдэгт хүмүүст нэмэр хандив болох юм бич л дээ.Бүх юм Хүүкээс боллоо гээд байхаар Хүүкэд хорссон хэдэн юм байж ядаж байна даа л гэж ойлгогдох вм

Монгол хүн
Монгол хүн
2022-01-10 19:26
Reply to  Зочин

Unenees hedii doltol zugtaah um.Edchin helj ordegui ni unen ch

new
new
2022-01-07 08:00

Мөнгө хэрэгтэй байгаа хүмүүст зориулж бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл саруул хэвээрээ байгаарай, бид танд хаг�##�гаанд орохоос өмнө хагасыг нь төлдөг гэдгийг санаарай, тэд мэс зас�##� хийлгэх хамгийн сайн эмчтэй тул холбогдоорой.
[[email protected] ] хэрэв та бөөрөө зарж эрүүл байхыг хүсч байв�##�

Иргэн
Иргэн
2022-01-07 08:57

Ер нь дарга сайд нар л вирус гаднаас авч ирдэг, тараадаг байх шүү

Зочин
Зочин
2022-01-07 11:14

Ямар муухай хуйв�##�даан бэ өмнөд суданд өвчин гараагүйг нотлоод байхад омикрон илрээгүй байхад арай л хэт тэнэг байна даа

Холбоотой мэдээ

Back to top button