М.Ганбаатар: Галын улмаас нэг ажилтан эмнэлгийн тусламж авч байгаа
Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Тавантолгой түлш”ХХК -ийн шахмал түлшний үйлдвэр шатаж байна. Улсын онц, тусгай объект тул үйлдвэрийг тэр чигт нь цагдаа нар хамгаалалтад авч, хэвлэлийхнийг нэвтрүүлэхгүй байгаа юм. Энэ талаар "Тавантолгой түлш" ХХК-ийн захирал М.Ганбаатараас тодруулахад:
"Баруун бүсэд дөрвөн үйлдвэр ажилладаг. Дөрвөн үйлдвэрийн нэгдүгээр үйлвэрийн хатаах шугамд үүрийн 04:00 цагт гал гарсан. Гурван шугамын нэгд гал гарсан. Онцгой байдлынхан ирээд 06:30 минутад галыг бүрэн унтраасан. Гал гарсан нэг шугам ажиллагаагүй болсон учир Зүүн бүсийн үйлдвэрийн нөөц шугамыг ажиллуулж эхэлсэн. Онцгой болон цагдаагийн алба хаагчид ирж үзлэг шинжилгээ хийж байна. Нэг шугам өдөрт 150 тонн үйлдвэрлэх хүчин чадалтай. Сайжруулсан шахмал түлшний нөөц шатаагүй. Тиймээс нийслэлийн өвөлжилтийн нөөцөд ямар нэгэн эрсдэл байхгүй" гэв.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.