НИЙГЭМ

Халагдсан дарга ЦЕГ-ын сайтыг шүүхэд өгчээ

Өнгөрөгч 2018 оны дөрөвдүгээр сард Дундговь аймгийн цагдаагийн даргыг төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, бусад дагалдах хууль тогтоомжийг зөрчсөн тул үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэх агуулгаар ЦЕГ www.police.gov.mn сайтдаа байршуулжээ. Улмаар хэд хэдэн хэвлэл мэдээллийн байгууллагууд уг мэдээллийг сайтдаа байршуулсан байна.

Тухайн мэдээлэл цацагдсаны дараа тухайн үед Дундговь аймгийн цагдаагийн даргаар ажиллаж байсан Г нь өөрийнх нь тухай худал мэдээлэл түгээж, нэр хүндэд халдсан шалтгаанаар ЦЕГ-ын сайтыг шүүхэд өгсөн байна.

Г-гийн өнгөрөгч 2020 оны гуравдугаар сард гаргасан нэхэмжлэлийн дагуу Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс "тус зөрчил нь гэмт хэргийн шинжтэй эсэх нь эцэслэн тогтоогдоогүй байхад бүрэн бус мэдээлэл тараасан" гэж дүгнэжээ. Уг хэргийг өнөөдөр /2021.01.06/ Улсын дээд шүүхийн хяналтын хурлаар хэлэлцэх аж.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

монголд бас ийм хэрэг гардагаа

Холбоотой мэдээ

Back to top button