Сурвалжилга, Нийтлэл

ЦУС ОЙРТОЛТ: "Бид нэг аав, ээжээс төрсөн ч гэрлэж, хоёр хүүхэд төрүүлсэн"

Монголчуудын дундах цус ойртолтын коэффициент дунджаар 0.0652 байна. Энэ нь монгол хүн бүр хоорондоо 6.52 хувиар цус ойртсон гэсэн үг бөгөөд энэ хэмжээ дөрөвдүгээр үеийн ах дүүс хоорондоо гэрлэхэд илэрхийлэгдэх тоо юм.

Ойрын болон албаны эх сурвалжаас цуглуулсан, Монгол орон дахь цус ойртолттой холбоотой дараах кэйсүүдийг танилцуулъя.

Кейс нэг:

Тэд сумын хос. Бүгд тэр хоёрын үнэнийг мэднэ, өөрсдөө ч нууж хаахгүй. Юу гэвэл, тэд ах, дүүс. Нэг эцэг, эхийн хоёр хүүхэд мөртлөө хоорондоо гэрлэсэн. Тэднийг багад аав, ээж хоёр нь салаад, 2-3 жилийн дараа эргэн нийлж байжээ. Өөрөөр хэлбэл төөрч, төөрөлдөхөөр удаан хугацаанд хол өсөөгүй, биесээ мэдэлцэж, хамт амьдарч том болсон. Гэвч гэр бүл болох шийдвэр гаргахад аав, ээж нь ч, хамаатан садан, найз нөхөд нь ч эсэргүүцээгүй байна.

Энэ бол бодит кейс. Том хүү нь ээрүү, гацаа яриатай бол бага хүүгийнх нь хоёр нүд солир аж. Айхавтар хүнд оюуны хомстол, эрхтэн тогтолцооны согог илрээгүй тул тэд тайвширсан байж мэднэ. Гэвч энэ ойртсон цус түүний дараагийн төрөлд бүр хүндээр илрэх магадлалтай.

Мэдсээр байж нэг эцэг, эхийн ах дүүс хоорондоо гэрлэчихсэн гэхэд нэг л итгэмгүй. Гэвч сумдад “Та хоёр эцэг нэгтэй болж таарах вий дээ”, “Энэ хоёр тэр гуайн хүүхдүүд шүү дээ” гэсэн яриа элбэг, хүмүүс ч үүнд хэдий нь дассан байдлаар ханддагийг тэндэх нэгэн эх сурвалж өгүүллээ.


Кейс хоёр:

Охин хүнтэй үерхэж эхэлснээ ээждээ ярих болоод уджээ. Гэвч яг нүүр тулан уулзах гэхээр цааргалж, дөлөөд байсан гэх. Харин охин бие давхар болж, төрөх дөхлөө. Ингээд бэр гуйхаар хүргэний талынхан ирэхэд, охин эцэг нэгт ахтайгаа суух гэж байсан нь ил болсон байна. Ээж нь дэмий л “Охиноо өгөхгүй” гэж уйлан хайлсан тухайгаа ярьж байжээ.

Бид Анагаах ухааны доктор, хүн судлаач Э.Энхмаатай энэ асуудлаар ярилцсан юм. Тэрбээр “Бид генийнхээ 50 хувийг ааваас, 50 хувийг ээжээсээ авч төрдөг. Харин аав, ээж хоёрт тодорхой ижил ген байгаа тохиолдолд, тэр ижилслийг хүүхэд авч төрөх магадлал өндөр. Ингэсэн тохиолдол цус ойртолтоос үүдсэн оюуны хомстол, бие эрхтний гаж хөгжилтэй хүүхэд төрнө.

Заримдаа азаар ч гэх юм уу, хүүхэд аав, ээжийнхээ тэр ижил генийг цугт нь авалгүй төрөх нь бий. Энэ үед хүүхэд эрүүл, саруул төрдөг ч асуудлыг нуугдмал хэмжээнд гендээ тээдэг гэж болно. Түүний хүүхдэд энэ нуугдмал ген илрэх магадлалтай” хэмээж байв.


Кейс гурав:

Их сургуульд хамт суралцдаг хос. Тэд нэлээд удаан үерхэж, дотно харилцаанд ч оржээ. Харин хурим хийхийнхээ өмнө тэд хоёр талынхаа ах дүүсийг бүртгэж, ярилцтал дөрөв дэх үеийн ах дүүс болж таарчээ. Үүнийгээ мэдсэн хосууд мэргэжлийн хүнээс “Бид бие биедээ хайртай. Суучхаж болдоггүй юм уу?” гэж асуухад, “Үүнийг шийддэг нь би биш. Хүүхэд тань оюуны хомстолтой, шүлс нь гоождог төрчихвөл та хоёр жаргах уу?” гэж асуужээ.

Монголчууд гайхалтай ч гэмээр нь “Есөн үеийн ах дүүсээ мэд” гэж захидаг, ингэж ургийн бичиг хөтөлдөг байсан ард түмэн. Гэтэл есөн үеэс дээш болоод ирэхээр цус ойртолтын коэффициент 0 рүү улам дөхөж, бараг цусан төрлийн холбоогүй болдгийг эрдэмтэд тогтоожээ.

Харин үе доошлох тусам тус коэффициент нэмэгдэнэ. Ж.Батсуурь, Э.Энхмаа нарын сүүлийн 40 жил хийсэн судалгаагаар,  Монголын хэмжээнд эл коэффициент 0.023-0.11 хооронд хэлбэлздэг байна. Энэ бол генийнхээ 2-10 хувьд нь цусан төрлийн холбоотой байна гэсэн үг. Энэ тоо жил ирэх тусам нэмэгдсээр байгаа аж.

Судалгаа хийж үзэхэд, монголчуудад хамгийн дийлэнх илэрч буй цус ойртолтын хэлбэр нь 3-4-р үеийн ах дүүс болдогт байна. Тодруулбал, Бат эсвэл Доржийн аав, ээжийг нэгдүгээр үе гэж тооцно. Харин аавынх нь аав, ээж + ээжийнх нь аав, ээж гэсэн дөрвөн хүнийг хоёрдугаар үе гэх юм. Тэгвэл, гуравдугаар үед энэ дөрвөн хүний тус бүрийнх нь аав, ээж гэхээр нийт найман хүн болно. Дөрөвдүгээр үед 16, тавдугаар үед 32 хүний адаглаад нэр, нутаглаж байсан газар орныг мэдэх хэрэгтэй болдог.

Ингээд тооцохоор, есөн үе хүртэлх нийт хүний тоо 1000 гарчихдаг байна.


Кейс дөрөв:

Нэг сэхээтэн эр генетикч эрдэмтэнтэй хуучилж суухдаа нэг зүйлийг чухам аминчлан захисан байна. Тэр “Би эхнэртэйгээ хамаатан гэдгээ бүр сүүлд мэдсэн. Хүүхдүүдээ гаднаас нь харахад эрүүл л дээ. Хэвийн. Гэхдээ л амьдралаа авч явж байгаа байдал нь бид хоёроос шал өөр. Сэтгэлгээний хурд удаан. Бие бялдрын дорой хөгжилтэй. Цус ойртолт гэж айхавтар зүйл байдаг юм байна. Үүнийг олон түмэнд сануулж, сэрэмжлүүлж байгаарай” гэж хэлжээ.

Дээр хэлсэнчлэн, Монгол Улсын хэмжээн дэх цус ойртолтын коэффициент 0.022-0.11 хооронд хэлбэлзэж байна гэхээр, дунджаар 0.0652 болно. Энийг бодит амьдрал дээр буулгаж ойлговол, монгол хүн бүр хоорондоо 6.52 хувиар ижил гентэй буюу цус ойртсон байна гэсэн үг.

Энэ судалгааг Монгол хүн бүрийн генийг шинжилж хийгээгүй. Харин тодорхой тооны генийн тархцыг статистикийн аргаар, аймаг, сум бүр дээр цуглуулсан 40 жилийн дата анализ юм байна.

Тэгвэл хамгийн өндөр цус ойртсон аймаг өдгөө Говь-Алтай болжээ. Тэнд мөнөөх коэффициент 0.11 орчим байна. Дараа нь Дорноговь, Баян-Өлгий, Дорнод, Завхан, Өмнөговь зэрэг аймгууд жагсана. Харин хамгийн бага цус ойртсон нь Увс, энд коэффициент 0.02 байна. Ингээд харахаар дээр хэлсэнчлэн цус ойртоогүй аймаг гэсэн ойлголт манай оронд байхгүй бөгөөд сум ч байхгүй гэдгийг Др. Э.Энхмаа онцолсон юм.


Хэддүгээр үеийн удам төрөлтөн гэрлэвэл хэдэн хувийн цус ойртолттой байх вэ?

  • Есдүгээр үед – 0.19 хувь
  • Наймдугаар үед – 0.39 хувь
  • Долдугаар үед – 0.78 хувь
  • Зургадугаар үед – 1.56 хувь
  • Тавдугаар үед – 3.1 хувь
  • Дөрөвдүгээр үед – 6.25 хувь
  • Гуравдугаар үед -12.5 хувь
  • Хоёрдугаар үед – 25 хувь
  • Нэгдүгээр үед – 50 хувь
  • Би өөрөө

Э.ЭНХМАА: ЦУС ОЙРТОЛТ 25 ЖИЛИЙН МӨЧЛӨГТЭЙГӨӨР ЗУЗААРЧ БАЙДАГ

Анагаах ухааны доктор Э.Энхмаа.

-Ургийн бичиг хөтлөхөө байсан нь цус ойртолт нэмэгдэхэд нөлөөлсөн үү?

-Монголчууд эрт үеэс ургийн бичгээ есөн үеэс хөтөлж, түүнийгээ үр хүүхдүүддээ өвлүүлж үлдээдэг байсан ард түмэн. Бүр есөн үе дотроо ураг төрөл болохыг хатуу цээрлэдэг. Гэвч 1925 онд, Ардын засгийн хуралдаанаар нууц тогтоол гарч, монголчуудыг ургийн бичиг хөтлөхийг хориглосон. Үүнээс хойш бараг 100 жил өнгөрчихлөө. Ингээд бид удмаа мэдэхгүй болсон.

Цус ойртолт гэдэг гадаад хүчин зүйлээс шалтгаалж, нэг хэсэг ихсээд нэг хэсэг багасдаг зүйл биш. Үеэс үед дамждаг учраас 25, 25 жилийн мөчлөгтэйгөөр улам урхагшин зузаарч байдаг. Нэг үеийг 25 жил гэж үздэг л дээ. Иймд цус ойртолт илрээгүй аймаг, сум байхгүй байгаа явдал улам бүр л гаарч байна.

-Үүнээс шалтгаалж оюуны хомстолтой, гаж өөрчлөлттэй хүүхдүүд төрөх магадлал хэр их вэ?

-Энэ бол судалж, тогтоосон үр дүн л дээ. Монголчууд “Европчууд чинь үеэлүүд байж хоорондоо гэрлээд, болоод л байх юм байна” гэж ярьдаг. Энэ буруу. Тэд нэгдүгээрт олон арван сая хүн амтай, хоёрдугаарт цус ойртолтын хор уршгийг хэдий нь таньсан ард түмэн.

Дийлэнхдээ оюуны хомстолтой болоод уруул сэтэрхий, хойд сүв нь битүү гэх мэт гаж хөгжилтэй хүүхэд төрж байна. Хүмүүс үүнийг агаарын бохирдол, хүнсний бүтээгдэхүүнтэй холбож тайлбарлах нь элбэг. Мэдээж тийм хүчин зүйл бий. Гэхдээ цус ойртолт гол шалтгаан болж байх өндөр магадлалтайг тэмдэглэх хэрэгтэй.

Гэхдээ зөвхөн оюуны хомстол биш. Бүх төрлийн өвчин. ДЭМБ-аас хүн төрөлхтний тусаж буй бүх өвчнийг 19 бүлэгт хуваасан байдаг. Ингээд Монгол оронд судалгаа хийгээд үзэхээр, цус ойртолтын түвшин нэмэгдэх хэрээр дагаад энэ 19 бүлгийн өвчлөл шууд хамаарлаар өсөж байна.

-Эсрэг арга хэмжээ авах ямар боломж байдаг вэ?

-Гурван арга байдаг л даа.

Нэгдүгээрт, овгоо мэддэг байх. Монголчууд овгийн тогтолцоотой байсан учраас овгоо хэлээд, ойр цусан төрөл мөн эсэхээ шалгах боломж байсан. Гэвч Ардын хувьсгалын дараа хүн бүр эцгийн нэрээр овоглодог болсон. Дараа нь 1997 онд эргээд овгоо сэргээхийг уриалж, мэдэхгүй бол шинэ овог авах боломжтой болгосон. Тэгэнгүүт Монголын хүн амын 80 хувь нь боржигин овогтой болчихсон. Тэгэхээр одоо овгоор ялгана гэж байхгүй.

Хоёрдугаарт, газар нутгийн алслагдмал байдал. Дээр үед монголчууд мөн л дөрвөн зүг, найман зовхис руу тэлсэн, таван аймгийн тогтолцоотой байсан. Иймд нэг аймгаас нөгөө аймаг руу хол замд отор нүүдэл хийдэг, энэ үедээ холын залуус учран золгох боломжтой байсан. Гэтэл өнөөдөр Монголын хүн амын тал хувь нь Улаанбаатар хотод амьдардгаас гадна шилжилт хөдөлгөөн ер гадагш чиглэхгүй байна. Тэгэхээр Улаанбаатар хот дахь төвлөрөлтийг задлах нь ядаж бодит алхам болно.

Гуравдугаарт, ургийн бичиг бий. Та хэд дэх үе хүртлээ санаж, бичиж болж байна, тэр хүрээд л зогс. Битгий зохиож бич. Харин бичсэнээ үр хүүхдүүддээ өвлүүл. Энэ л гол арга болоод байна. Японд, гэр бүл болох гэж буй хүмүүсийн ургийн бичгийг тулгаж шалгадаг гэсэн. Хэрэв удам төрөл байвал гэрлэлтийг нь баталдаггүй гэж. Зарим улс оронд удам нэгтэй байж гэрлэсэн хүмүүсийг цаазаар хүртэл авч, энэ аюулаас сэргийлэх хатуу бодлого баримталж байна.

Манай улсын хуульд “Хориглоно” л гэж заасан байдаг болохоос удам төрөл эсэхийг яаж тодорхойлох нь ч ойлгомжгүй байдаг.


Статистик дурдвал, нэг багийн уугуул хүмүүс хоорондоо гэрлэх нь нийт гэрлэлтийн 85.4 хувийг эзэлж байна. Харин нэг сумын уугуул гэрлэлт 73.9, нэг аймгийн уугуул байх нь 86.1 хувь болжээ.

Мөн Монгол Улс дахь оюуны хомстолтой нийт  иргэдийн 50 хувь нь цус ойртолтын шалтгаантай байгааг ҮАБЗ-ийн судалгаанд дурдсан байна.

Уншигч та ургийн бичиг хөтөлдөг үү. Гэр бүл болсон хүнийхээ үе, удмыг ядаж дөрөвдүгээр үе хүртэл нь мэдэх үү. Эсвэл өөрийнхийгөө?

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
45 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 7, 2022 08:56

Ха ха тэгээд л ман нам ыг сонгоод баышаа юм байна ихэнх нь маанаг болчихсон болохоор

Зочин
Зочин
1 сар 7, 2022 09:03

buur arai2 iim archaagui mongol uls bolj bgamu

Зочин
Зочин
1 сар 7, 2022 09:08

huushe medseer baijiij ingeed suuchij bgamu yun zavharsan yum bolood bgan ve

Зочин
Зочин
1 сар 7, 2022 09:27

Энэ хөдөөний мангарууд цус ойртолт гэдгийг огт ойлгохгүй ш дээ. Гарах муу муухай үр дагаварын тухай ямарч ойлголт мэдлэг байхгүй. Эдний толгойг жоохон цэнэглэхгүй бол Монгол улс оюуны хомсдолтой хүмүүсээр дүүрч хөгжинө сэргэнэ гэдэг өнгөрнө. Яар�##�тай арга хэмжээ авахгүй бол болохгүй болжээ

Zochin
Zochin
1 сар 9, 2022 18:15
Reply to  Зочин

Hotiin gesen baruun dolgoigui bazslddag sarmagchinguudaas l deer

Зочин
Зочин
1 сар 7, 2022 17:48
Reply to  Зочин

Хөдөөнийхөн. Хотын. Оркуудаас. Илүү. Мэднэ

Дон ЖУАН
Дон ЖУАН
1 сар 7, 2022 09:46
Reply to  Зочин

За хотын Мангар чи ч я�##�гаа байхгүй, Хэний Үрийн шингэнээ ч мэдэхгүй яваа шүү дээ, Минийх ч юм билүү.

Зочин
Зочин
1 сар 7, 2022 09:37

төрсөн ах дүү 2 сууж байхад хамаатан садан нь юугаа харж хийж байдаг байнааа

Зочинзочин
Зочинзочин
1 сар 7, 2022 17:50
Reply to  Зочин

Нууц. Хүүхдүүд. 2. Эхнэртэй. Болвол. Төрлүүд. Бүр. Ихсч таарнадаа

Зочин
Зочин
1 сар 7, 2022 09:37

Хөдөө очвол ийм дүүрцэн м�##� хүмүүс зөндөө байгаа байхдаа

Зочин
Зочин
1 сар 7, 2022 09:41

Mangartahaa bolchihoo ene avgai uuruu oirtson zolig uu daa. Mongoldoo baahan tochignii nuutstei bolood mani hunees hudaldaj avaad sain uulder bii bolgoh tsag irjee

Зочин
Зочин
1 сар 7, 2022 09:51

түй чёрт

Зочин
Зочин
1 сар 7, 2022 09:51

hodoo iim zawaarsan amidral zondoo bga daaa

Зочин
Зочин
1 сар 7, 2022 10:08

dahiad keis bvl unshii

Зочин
Зочин
1 сар 8, 2022 20:09
Reply to  Зочин

Chi uuruu keis

Зочин
Зочин
1 сар 7, 2022 11:01

ene sudalgaa geed bgaa zuil bur buh hevleleer ih zohion baiguulalttai tsatsagdaj bna. uur erdemted 9 shidiin sudalgaa hiij l bdag hen ch toohgui unguruudug.

ШУДАРГА ИРГЭН
ШУДАРГА ИРГЭН
1 сар 7, 2022 11:01

ХАЛХуудыг ургийн бичгээ хөтөлдөг байсан гэж худлаа яриад байх юм. Уулаасаа ХАЛХын хүн амын 95% нь нэр усаа ч бичиж мэдэхгүй бичиг үсэггүй байсан яаж ургийн бичиг хөтлөх вээ дээ жоохон үнэмшилтэй ярьлдаа. Одоо бичиг үсэг мэддэг болчихсон болохоор ийм зүйл яриад байна.

Зочин
Зочин
1 сар 8, 2022 10:27

Ядаж ямар овгийнх гэдгээ мэддэг бсан гэж бна.

Зочин
Зочин
1 сар 7, 2022 11:29

1930 ААД ОНД МАХНын ТӨВ ХОРОО ТОГТООЛ ГАРГАЖ УРГИЙН БИЧИГ ХӨТЛӨХИЙГ ХОРИГЛОСОН ЮМ ДАА.ХҮМҮҮСИЙГ НЬ ХЭЛМЭГДҮҮЛЖ БАС УРГИЙН БИЧИГ ХӨТЛӨХИЙГ ХОРИГЛООД МОНГОЛЫГ ҮНДЭСЭЭР НЬ УСТГАХ ДӨХСӨН ДӨӨ

Зочин
Зочин
1 сар 7, 2022 11:33

Yaaay, hamaatan sadan horiod ch diilehgui suuj bui urag turlvvd ih bn. Yalanguya ene neg sum gesen balai togtoltsoonoos

Зочин
Зочин
1 сар 7, 2022 11:54

Хуцаарай танай ман нам цус ойртсон болохоос монголчууд биш

Zochin
Zochin
1 сар 7, 2022 12:19

300 gariu sum gesen Zasag zakhirgaanii ene negjee dariukhan uurchilukh ....Ub in tuvlluruliig saaruulj ...Urag udmiin bicheesiig dariukhan niiteer khutulj khevshikh....Oron nutag khoorondiin shiljilt khudulguuniig Turiin zokhitsuulalttai sudalgaatai khiikh...Gol ni Ajliin Bair shineer olnoor bii bolgokh.... mun khuuliin zokhitsuulalt bii bolgokh....

Зочин
Зочин
1 сар 7, 2022 12:42

Мэдсээр байж гэрлүүлсэн, гэрлэлтийг нь бат�##�сан бол хариуцлага хүлээлгэх хэрэгтэй, ямар 2-хон хүний тухай яригдаж байгаа биш. Гаж амьтад вэ, хүүхдүүдээ хооронд нь суулгачихаад юу ч болоогүй мэт байж болох уу?!

зочин..
зочин..
1 сар 7, 2022 14:21

1925 онд зориуд ургийн бичиг хөтлөхийг болиулсан байна.Энэ нь гадны нөлөөтэй хийсэн ажил байх.Ардын хувьсг�##� ялаад л гадны нөлөөнд орсны гай гамшиг ингэж Монголыг цусаар нь устгах аргад оржээ гэж ойлгогдоод байна,

Зочин
Зочин
1 сар 7, 2022 15:59

Цус ойртолт дундговьд дээд түвшинд очсон

Зочин
Зочин
1 сар 7, 2022 16:01

Албан ёсны цус ойртолт бол МАНин болно

Зочин
Зочин
1 сар 7, 2022 19:54

Төрөлхийн зүрхний цоорхой эмгэгүүд, ясны өвчтэй, цусны өвчтэй нүдний эмгэгтэй гэсэн хүүхдүүд олширсон. Бодолцох ёстой асууд�##� шүү.

Irgen
Irgen
1 сар 7, 2022 21:22

Urh bur urgiin bichig hutulj surmaar b.na aa, barag irgenii burtgeliin alba ni odoonoos tiim hutuldug system-tei bolmoor yum bish uu, odoo tsagt ger bul tuluvlult b.hgyi salj niilsen , negendee unench b.dal hovor bolson tohioldold Ene bas chuhal b.h aa, tur yum hiij ehlehgyi bol bolohgyi shuu, deerees ni huuhduudee baga balchraas ni tsus oirtoh ayuliig surguuli-d baga balchraas ni oruulahgyi bol, tiim yumnii medleggyi zaluu huuhduud hoichih Ur dung ni medehgyi zuvhun unuudriin setgel hudlulduu avtaad suuh magadlaltai.

Зочин
Зочин
1 сар 8, 2022 00:31

100 жил мөхөөх гэж оролдсон юмаа даа айн

Зочин
Зочин
1 сар 8, 2022 09:10

Улаанбаатараар дүүрэн цус ойртсон хөдөөний оркууд төрийн �##�ба нь ерөнхийлөгч ерөнхий сайдаасаа эхлээд Хэнтийн цус ойртсон дуракууд яаж олигтой байх вэ удахгүй мөхнө

Зочин
Зочин
1 сар 8, 2022 13:27

Аймгуудыг цөөлөх хэрэгтэй

oto
oto
1 сар 8, 2022 17:58

Энэ нэг "Кейс" гэж б�##�ай үгээ больчихвол. Монголоор "Жишээ", "Тохиолдол" гэх мэт зөндөө үгнүүд байхад хэл �##�ахаа больчихоосой.

oto
oto
1 сар 8, 2022 18:26

Монголчуудын цус ойртолтоос өмнө энэ нэг сэтгүүлч, судлаач гуншинтай "Монгол хэлний �##�уурчид"-г одоо яадаг билээ? Уг нь мань мэтийгээ бодвол жинхэнэ Монгол хэлний мэргэжилтэнүүд байх ёстой хүмүүс байт�##� хэрэгтэй хэрэггүй гадаад үг хольно, үг өгүүлбэр нь Гүүгл ахын эрэмдэг, зэрэмдэг орчуулгын хэл шиг эв хавгүй, уншихад дотор ар�######�гаж, нүд эрээлжилмээр ямар ч найруулга, Монгол хэлний хэв шинж байхгүй. Гадаадад хэл эрэмдэглэж суугаа мань мэт байсан бол бас ч яахав, Гэтэл хэлний �##�уурчид нь эх нутагтаа суугаад, эх хэлээрээ өдөр дутам хүрээлүүлсэн орчинд, эх хэлнийхээ боловсролыг давхар эзэмших ёстой, хэл бичиг нь ажил хэргийн үндсэн хэрэглүүр байх ёстой мэргэжлийн хүмүүс. Энэ янзаараа явб�##� одоогын Төв Монгол хэл 50-н жилийн дараа гэхэд Буриад, Х�##�имагын хэл яриа шиг Монгол нь ч мэдэгдэхгүй гадныхан ч мэдэгдэхгүй холион бантан болохоор харагдаад байна. Соёлын яам, Боловсролын яам нь бас худлаа баахан Монгол хэлний боловсрол ярьсан улс. Гэтэл хойч үе нь сэтгүүлч, судлаачидын эрэмдэг, зэрэмдэг Монгол хэлээр бойжоод байдаг.

Зочин
Зочин
1 сар 8, 2022 20:08

Тэнэгүүд ой гутчихлаа

Munkhjargal
Munkhjargal
1 сар 8, 2022 21:05

Ai medehgyi...Ynenii Or hir ih bol???Berlind Dandaa Ah dyyteigee ihenhidee syygaad Amidral Zohiogood ywdag Zagaach nar Lalin Shashintai olon olon hymyys ih bdag tyhai Medeeelelees ynshij bsan ymbna...Medeej Bichig Barimt aeah gej, Vis geed l....Har myanga Olyylaa hymyys ch argagyi l bdag bh...Yag byyr Gend nuluuluud Asyydal yysgeed bdag tyhai Medeelel er ni bhgyi shyy...Bidnii hywid Zuw Anhaarah ni, er ni bid Holig Harch Amidrah Uhaanaa deeshlyyleh Bolowsrold syralzah heregtei, tegehiin tyld Udur Tytamin Bodit Amidralaa Gert ch ter Gadaa ch ter mash Undur Tywshind Attraktiv bgaj Medlegteigee Hoslyylan, Uursdiinhuu Amidrah Hew Mayagaa Olon Ulsin Tuwshind Uursdiiguu Fantasietaigaa Hoslyylsan Hew Mayagt shyyd Oryylan Uurchluh estoi ymbnalee!!!!! Jishee ni Olon Oroni Hoolig hyamd Zardalaar hiih Rezeptyydiig meddeg hiideg Ter Oronihoo Soel Tyyh Zanshilig meddeg Sain talaas ni amidral deer shyyd byylgaj uursdiinhuu Amidralig deeshlyyldeg Bainga Bayan haragddag Stileer amidarch ehleh Uudrug bh ni hyniig Hezee ch Teneg bgodoggyigees gadna, bie biendee Uramin ygeer Yaridag demjdeg sonsdog Oir bdag Aldaanaasaa garahin Tyld Zag aldalgyi hoorondoo ilen dalangyi yarilzdag bh tiim Hemneltei Amidral ryy orood ywah ni..zuw...Turiin Demjleg ih Chuhal ymbnalee...Byh hymyysee Motivtoi bgah....Chuhal...Byryy Zyilees bie bieniigee bainga tataj ywfag bh!!!!!

Zochin
Zochin
1 сар 9, 2022 18:14

Za ene chini zovhon nogoo Mongoliin niigemiin emzeg asuudal bolson ger buliin naiz neren door yavagddag eh zahgui hormoi hotnii yavdaltanguut, deer ni huntei suusan ch hadmaa tanidaggui ber hurgen, ah duu nartaigaa taardaggui, hamaatan sadnaaraa zochildoggui bie bienee tanidaggui dunkuunuud za tegeed alban esoor ulamjlalaa dagaj ail boldoggui taarsan gudamjnii zolbin nohoitoi hurtel suusan humuusiin hurtdeg shagnal yum aa. Bisad ni nolool bna.

Зол
Зол
1 сар 9, 2022 22:52

Ургийн

Aimshig
Aimshig
1 сар 11, 2022 13:05

Manai hamaatnii 2 huuhed bur ulaim tsaim suusan shdee etseg eh ni bolohgui gd bhad zursuur bgaad ehner ni barag uilj duulj hoinoos ni guiseer bgaad suuchihsan. Uyeluud. Uuchlaarai uursduu yahw jargachj bgan ur huuhdee boddogui l uls bn lee daraa ni huuhduudiinh ni huuhduud yahiin ter 2 amia hicheesen gehiimuudaa

Үнэн үгт
Үнэн үгт
1 сар 15, 2022 15:35

Яг орчин үед хөдөөнийхөн нь хотынхоноосоо арай дээр ураг удмаа мэддэг байх. Энэ асуудлыг зохицуулах их амархан...засаг захиргааны хувиарт өөрчлөлт оруулахад болох юм. Өөрөөр хэлбэл одоогийн 2-3 аймаг нэгдэж 1 аймаг, 2-3 сумыг нэгтгэж нэг сум, мөн төдий тооны багийг нэгтгэж нэг баг болгох нь зүйтэй. Дээр нь ястан гэж ялгаж сум байгуулсан �##�даагаа дариу засах ёстой. Ер нь ястан гэж байхгүй овгоороо л ялгагдах учиртай юм л даа.

Ххх
Ххх
1 сар 16, 2022 01:50

Монголчууд төрсөн охин хүү хамаагүй хүчиндэгч гаж хүмүүс хаа сайгүй харсанаа шаах гэж зовлон хүмүүс өөрийнхөө охинтой нас чацуу охинтой сан�##�аа ирээд өөрийхөө хүүхэдэд сайн эцэг эх байж яадах уу цэвэр монгол цустай устаж хужаа сологос витнам илүү зүүд зөндөө болсон

Зочин
Зочин
6 сар 13, 2022 11:10

Хүмүүс муулдаг хүмүүс өөрсдийгөө сайн бодоорой 100% ийн төгс биш юм байж. Өөрсдөө �##�даа гаргаддаггүй юм шиг.

Лол
Лол
6 сар 7, 2023 23:52

Ихэнх комментууд нь лол шаасан. Ийм тэнэг юм уу эсвэл троллууд юм уу. Хэлэх үггүй болтол эргүү юи бичицгээхийн. Ургын бичигээ хөтөл. Аль болох �##�с холоос эхнэр нөхөртэй бол. Энэнд тэр нам зам чинь хамаагүй.

Лооол
Лооол
6 сар 10, 2023 11:53
Reply to  Лол

Chi uuruu urgiin bichgiin huuhed lol

Зочин
Зочин
6 сар 9, 2023 10:16

УБ ын төвлөрөлийг сааруулах гэж юугаа дэмийрээд байна. Харин ч уб жинхэнэ хольж сольж өгч байгаа шүү

Зочин
Зочин
4 сар 23, 2024 00:43

Hovdiin 1 tanil maani manai angias 5 hos garsan gej baharhaltai yarij bsn.1 aimgiin 1 sumiin 1 angias 5 hos garahaar yah ve taminee

Холбоотой мэдээ

Back to top button