
Монголын үндэсний бөхийн холбоо бөхийн бүх төрлийн шилдгүүдийг алдаршуулна.
Ингэхдээ шинэчилж их засвар хийсэн өргөөндөө сум, аймаг, улсын цолтой бөхчүүдийн болон олимп, ДАШТ-д гаргасан амжилтыг харуулсан үзмэртэй болох аж.
Иймд Монголын чөлөөт бөхийн холбоо, Монголын жүдо бөхийн холбоо, олимпын бус төрлийн дэлхийн аваргуудтай самбо бөх, сумогийн холбоод бөхчүүдээ алдаршуулах, хойч үедээ таниулах энэхүү үйл ажиллагаанд идэвхтэй хамрагдахыг Монголын үндэсний бөхийн холбооноос уриалж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.