Татвар төлөгчдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангана

Байгууллагын хөрөнгийн мэдээллийн нууцлал, хүртээмжтэй, бүрэн бүтэн байдлыг хангах хэрэгцээ өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байна. Энэхүү шаардлагыг хангах үүднээс Татварын Ерөнхий Газар суурь нь мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO 27001:2013 стандартыг нэвтрүүлж байна.
Уг стандарт нь байгууллагад мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог бүрдүүлэх, байгууллагын мэдээллийн хөрөнгө, түүний оролцогч талуудын аюулгүй байдлыг хангах, мэдээллийн аюулгүй байдлын тасралтгүй сайжрах боломжийг олгодог давуу талтай.
ISO 27001 стандартыг хэрэгжүүлснээр Татварын ерөнхий газарт мэдээллийн аюулгүй байдлын бодлогын бичиг баримт бий болох, мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээний тогтолцоо бүрдэх, хүний нөөц, байгууллагын соёл, мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо бүрдэх, мэдээлэл солилцох үйл ажиллагаанд оролцогч байгууллагын итгэлцэл нэмэгдэх, хамтын ажиллагаа өргөжих, татварын албаны мэдээллийн систем, мэдээллийн технологийн нөөцийг зөв тооцох зэрэг эерэг үр дүнгүүд гарах юм.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.