ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

БНХАУ-д усан доорх хурдны зам нээгдлээ

БНХАУ- дөрвөн жил байгуулсан усан доорх хурдны замаа дуусгаж, нээлтээ хийлээ. Жиангсү мужийн Тайху нуурын гүнд орших Тайху хурдны зам нь 10.79 километрийн урттай.

Уг замыг бүтээхэд 9.9 тэрбум юан буюу 1.56 тэрбум ам.доллар зарцуулсан байна. Зам нийт зургаан эгнээтэй, 17.45 метрийн өргөнтэй, хоёр талын туннелийг барихад 2 сая гаруй шоо метр бетон ашигласан аж. Тайху туннелийн таазыг LED гэрлээр чимэглэсэн нь жолоочийг ядраахгүй зорилготой байна. Сүжоу, Вуси, Чанжоугийн хурдны замыг холбосон Тайху хурдны зам нь Тайху нуурын дэргэдэх хотуудын хөдөлгөөний ачааллыг бууруулахын зэрэгцээ Хөх мөрний бэлчир орчмын хотуудын эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилгоор барьсан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин.Ариунаа.
Зочин.Ариунаа.
2022-01-08 19:07

Айлын хүмүүс тийм мундаг.4 н жилийн дотор тийм хяид өртөгөөр хүнд нөхцөлд маш гоё зам хэрэгтэй зам барьчихажээ.Гэтэл манайхан хувааж идэхээс өөр бодол сэтгэлгүй юмнууд байх юмдаа.

Холбоотой мэдээ

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
()
x