Нийгмийн

Нарийн ногоо их иддэг тэжээвэр усан гахай богино насалдаг

Та усан гахайгаа зөв хооллож чаддаг уу? Хэрвээ та нийт идүүлж байгаа хоолныхоо 70%-г өвс, хуурай болон шахмал хоол үлдсэн 30%-г нь зөвхөн нарийн ногоо байлгаж чадвал энэ нь зөв хооллолт болох бөгөөд таны усан гахай эрүүл саруул, өвчлөхгүй байж, 10 жил ч наслах боломжтой.

Гэвч хүмүүс нарийн ногоог хэт ихээр буюу идэж байгаагийнх нь зоргоор өгч хоол тэжээлийн тэнцвэрт байдлын балансыг алдагдуулснаар усан гахай нь таван нас ч хүрэх тохиолдол элбэг. Хэрвээ та нэгэнт буруу буюу дийлэнх хоолыг нь нарийн ногоогоор хооллож хэвшсэн бол үүнийг эвдэхийн тулд зөвхөн оройдоо нэг удаа нарийн ногоогоо өгч, бусад үед нь үргэлж хуурай болон шахмал хоолоо хэд хэдэн төрлийн өвстэйгөө хамт үргэлж үүрэнд нь тавьж хэвших хэрэгтэй.

Долоож уудаг усны сав үргэлж устай бэлэн байлгах хэрэгтэй. Энэ нь ууж байгаа усыг бохирдуулахгүй цэвэрхэн байлгах, усаа нөхөхөөр нарийн ногоог хэт ихээр идэхгүй болоход нь тустай. Яагаад өвс, шахмал болон хуурай хоол бие хэрэгтэй гэхээр шүдний хөгжил болон хоол боловсруулах системийн хэвийн ажиллагааг хангах мөн түүнчлэн биедээ авах шаардлагатай зүйлс хамгийн зохистой харьцаандаа очдог.

Эх сурвалж: Амазон амьтны дэлгүүр пэйж хуудас

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-08 18:08

Нарийн ногоо байнга иддэг хүмүүсч анхаармаар юм байна.

Холбоотой мэдээ

Back to top button