Нийгмийн
Николас Кейж, Рико Шибата нар хүүхэдтэй болжээ

Өнгөрөгч оны хоёрдугаар 16-ны өдөрт алдарт жүжигчин Николас Кейж найз охин Рико Шибататайгаа гэрлэсэн билээ. Тэрбээр эхнэртэйгээ Япон улсын Шига мужид жилийн өмнө танилцаж байсан бөгөөд хоёрдугаар сарын 26-ны өдөр Лас Вегас хотын Винн зочид буудалд гэрлэсэн билээ.

Тэгвэл хосууд анхны хүүхдээ өлгийдөн авахаар зэхэж байгааг Hollywood Life сайт онцолжээ. Николас Кэйж ийнхүү гурав дахь хүүхдээ өлгийдөн аван юм. Тэрээр экс эхнэр Алис Кимээс Кал-Эл, Кристина Фултоноос Уэстэр хэмээх хүүхэдтэй юм.
Эх сурвалж: Hollywood Life
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.