НИЙГЭМ

А.Пүрэвдулам: Э.Бат-Үүлийг үзэл санааны хоригдол болгож байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл шүүхийн шийдвэрийн дагуу албан тушаалаа урвуулан улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутгагдан цагдан хоригдож буй.

Тэрбээр хоригдсон даруйдаа буюу өнгөрөгч арванхоёрдугаар сарын 20-нд хорих ангиас "АН-ын гишүүдэд ардчилал, эрх чөлөөний төлөө намаа нэгтгэхийг уриалж" захидал бичсэн. Тэгвэл Э.Бат-Үүлийн хэвлэн нийтлэх эрхийг хаасан тухай түүний өмгөөлөгч А.Пүрэвдулам хэвлэлд тодруулга өгчээ.

Тэрбээр: "Хүний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөө бол хэвлэн нийтлэх эрх чөлөө. Гэтэл Э.Бат-Үүл баатрын энэ эрхийг 409 дүгээр хорих ангийн удирдлагууд хаажээ. Бат-Үүлийн хорих ангиас бичсэн нийтлэлүүдэд хорих ангитай холбоотой эсвэл хорих үйл ажиллагаатай холбоотой нэг ч үг, өгүүлбэр байхгүй. Гэтэл хорих ангийн удирдлагууд Э.Бат-Үүлийг үзэл санааны хоригдол болгож байна" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x