Нийгмийн

Гэрийн нөхцөлд хийж болох амархан, амттай хоолууд

Амралтын өдрөөр хайртай хүмүүстээ өөрийн гараар амтат хоол хийж өгөөрэй.

БУЛГУГИ

Орц:

  • Соё соус- 2.5 аяга
  • Ногоон сонгино- 1 багц
  • Гүнжидийн үр- 4 халбага
  • Гүнжидийн тос- тал халбага
  • Шар айраг- 1 шил
  • Үхрийн мах- 1 кг
  • Будаа- 1 аяга
  • Ус- 2 аяга
  • Ургамлын тос- 1 халбага
  • Салатны навч- 1 багц

Хийх арга:

Дунд зэргийн хэмжээтэй аяга сонгож үүндээ соё соус, хэрчсэн ногоон сонгино, гүнждийн үр, гүнжидийн тос, шар айраг зэргээ нийлүүлэн сайтар хутгах юм. Харин нарийнхан жижиглэн хэрчсэн үхрийн махаа хольсон амтлагчиндаа хийж, хөргөгчинд хонуулах аж. Дараа нь та аяга будааг, 2 аяга усанд хийж чанаж болгоно. Одоо махаа гаргаж, хайруулын тавганд ургамлын тосоо хийн халаагаад махаа хоёр талаар нь сайтар хуурах байна шүү. Ингээд л таны хоол бэлэн болох бөгөөд та үүнийг будаа болон салатны навч зэргийг ашиглан таваглаж, амтархан идээрэй.

Тэрияки тахиа, цөцгийтэй төмсний нухаш

Орц:

  • х.х – хоолны халбага 15мл
  • ц.х – цайны халбага 5 мл
  • Төмсний нухаш:
  • Төмс – 4 жижиг
  • Сүү – 120 мл
  • Цөцгий – 120 мл
  • Тэрияки тахиа: Тахианы гуя – 4 ш

Сүмс:

  • Соя соус – 2 х.х
  • Зөгийн бал – 1 х.х
  • Бор сахар – 2 х.х
  • Сармис – 1 хумс
  • Гүнжидийн тос – 1 ц.х
  • Гүнжидийн үр – 1 ц.х
  • Вэнигер (алимны цуу) – 1 ц.х
  • Хачир: Яншуй

Хийх заавар:

Төмсөө давстай /ахиухан давстай/ буцалж буй усанд хийж, 20 минут чанана. Энэ хооронд соя соус, зөгийн бал, бор сахар, вэнигер, гүнжидийн тос болон үрээ хольж, тэрияки сүмсээ бэлдэнэ. Тахианы гуяны махаа шулж, хальсыг салгана. Болсон төмсөндөө усыг шүүгээд, сүү, цөцгийгөө нэмж, нухна. Халуун гал дээр тосоо халаагаад, тахианы махаа шарна. Нэг талд нь ширүүн галаар 5 минут, эргүүлээд зөөлөн галаар 3 минут шарсны дараагаар сүмсээ нэмж, 1-2 минут болгоод гаргана. Ингээд л таваглаад, дээр нь яншуйгаар хачирлаад амттай оройн хоол бэлэн боллоо.

Догбуги

Орц:

  • Каре дог (Бөөрөнхий урт цагаан догг) 350гр
  • лууван 20гр
  • бөөрөнхий сонгино 80гр
  • нитари мөөг 100 гр
  • үхрийн мах 100 гр
  • дэвтээсэн пюүги мөөг 70гр
  • сүгжү 50гр
  • өндөг 1ш
  • бага зэрэг хушны самар
  • ясны шөл 1 аяга
  • Тос бэлтгэх материал: Чамкрым 1 халбага, цуу 1 халбага

Амтлагч бэлдэх:

  • цуу
  • сахар
  • гүнжидтэй давс
  • чамкрым
  • Лууван, нитари мөөг, ногоон сонгино амтлах материал:

давс 1/2 халбага
бяцалсан сармис 1 халбага
цуу 1/2 халбага
чамкрым 1/2 халбага
гүнжидтэй давс 1/2 халбага

Дэвтээсэн пюүги мөөгийн бэлдэх материал:

  • цуу
  • чамкрым
  • бяцалсан сармис
  • сахар
  • гүнжидтэй давс 1/2 халбага
  • перц баг зэрэг

Хийх арга:

1. Карэ доггийг бага зэрэг хатуу байгаа дээр нь 4-5см урттай хэрчсэний дараа дахин дундуур нь 4-6м хэртэй хэрчинэ. Хэрчсэн доггийг буцалж байгаа усанд бага зэрэг чанаад авах ба усгүй болгосныхоо дараа бэлтгэсэн тосон амтлагчууддаа хийж холино.

2. Сүгжүний толгой болон сүүл хэсгийг аваад лууванг 4см урттай нарийхан хэрчээд тус тусад нь бага зэрэг шарна.

3. Бөөрөнхий сонгино уртаар нь нарийхан хэрчээд Нитари мөөгийг бага зэрэг буцалж буй усанд хийн буцалгасны дараа ногоо амтлагчид хийж холино. Үүний дараа тус тусад нь халсан хайруулын тавган дээр шаран хөргөнө.

4. Усанд дэвтээсэн пюүги мөөгний үндсийг нь аван нарийхан хэрчинэ. Үхрийн махаа бас нарийхан хэрчээд амтлагчид хийж амталсны дараа халаасан хайруулын тавган дээр үхрийн мах болон пюүги мөөг хийж хуурна.

5. Үхрийн мах ба пюүги мөөгийг хуурсан хайруулын тавганд чамкрым хийсний дараа Доггоо хийнэ.

6. Үлдсэн ногоонуудаа хийгээд дахин хуурна.

7. Ясны шөл хийгээд дахин нэг удаа буцалгаад дарвиад ирвэл галаа унтраана. Цуу, сахар, гүнжидтэй давс, чамкрым хийгээд амт оруулаад аяганд хийсний дараа урьдчилан шарсан өндөг хийгээд бага зэрэг самар цацаж өгнө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button