НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

А.Ариунзаяа: Нийгмийн халамжийн сангаас энэ онд 483 тэрбум төгрөгийг иргэдэд зарцуулна

ХНХ-ын сайд А.Ариунзаяа 2022 онд Нийгмийн халамжийн сангийн төсөв 483 тэрбум төгрөгөөр батлагдсан тухай бичжээ. Тэрбээр өөрийн цахим хуудаст:

Хүүхдийн мөнгөний 1.4 их наяд төгрөгийн төсөв Сангийн сайдын төсөвт шилжсэн. Нийгмийн халамжийн сангаас хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд, тэднийг асарч байгаа иргэдэд дараах нэр төрлийн төрлийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, дэмжлэг, хөнгөлөлтийг үзүүлж байна. Үүнд:​

  • Хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан 16 насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр: Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан тахир дутуугийн тэтгэвэр /хүчин төгөлдөр хуулийн нэршил, шинэ хуулийн төсөлд хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэвэр/ авах эрх нь үүсээгүй иргэдэд сар бүр 188.0 мянган төгрөгөөр нийт 51.159 иргэнд олгож байна. /Иргэний тооны тухайд тухайн жилд хөдөлмөрийн чадвар тогтоолгох хугацаа дуусах, хасагдах, шинээр орж ирэх зэргээр өссөн дүн/
  • Байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэл насны хүүхдэд олгох амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж: Нийгмийн халамжийн тэтгэвэртэй тэнцүү хэмжээний мөнгөн дүнгээр буюу 188.0 мянган төгрөгөөр нийт 11.161 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгож байна.
  • 16 насанд хүрсэн одой иргэний тэтгэвэр: Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх нь үүсээгүй иргэдэд сар бүр 188.0 мянган төгрөгөөр нийт 130 иргэнд олгож байна.Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан дээрх халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 100.0 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 288.0 мянган төгрөгөөр олгож ирсэн.
  • Байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэл насны хүүхдийн асаргааны тэтгэмж: УИХ-аас тогтоосон мөнгөн дүнгээр буюу сар бүр 123.100 төгрөгийн асаргааний тэтгэмжид 10.784 иргэн хамрагдаж байна.
  • Асаргааны тэтгэмж: Байнгын асаргаа шаардлагатай иргэнийг асарч байгаа 15.840 иргэнд сар бүр 84.500 төгрөгийн тэтгэмжийг олгож байна. Цар тахлын үед тус тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлээгүй.
  • Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ: Тус үйлчилгээнд нийт 16.7 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамрагдаж байна.
  • Амьжиргааг дэмжих мөнгөн тусламж: Байнгын асаргаа шаардлагатай 16 ба түүнээс дээш насны иргэнд улирал бүр 60.0 мянган төгрөгийн тэтгэмж олгож байна. Дараах хөнгөлөлт, тусламжуудад нийт 25.790 иргэд хамрагдаж байна.
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох түлшний хөнгөлөлт: Жилд 1 удаа 140.0 мянган төгрөгийн хөнгөлөлтийг олгож байна.
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийн протезийн үнийн хөнгөлөлт: Протез, ортопедийн жишиг үнийн дагуу 1-3 жилийн хугацаанд олгож байна.
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, түүний асран хамгаалагчийн цэцэрлэг, сургуульд ирж очих унааны зардал: Жилд нэг удаа 200.0 мянган төгрөг олгож байна.
  • 16 насанд хүрсэн бүрэн хараагүй иргэний харилцаа холбооны зардал: Сар бүр 20.0 мянган төгрөг олгоно.
  • Эмчилгээ, сувилгааны хөнгөлөлт: Рашаан сувилалд сувилуулах шаардлагатай бол ор хоног, унааны зардал, 1000 дээш км алслагдсан газраас ирж эмчлүүлэх бол нэг талын унааны зардал, зусланд амрах бол эрхийн бичгийн хөнгөлтийг жилд нэг удаа тус тус олгож байна.Үүнээс гадна, Нийгмийн даатгалын сангаас бүрэн болон хувь тэнцүүлсэн тэтгэвэр авах эрх нь үүсээгүй буюу 10-аас доош жил НДШ төлсөн эсхүл огт шимтгэл төлж байгаагүй Ахмад настны тухай хуулийн дагуу ахмад настны болзлыг хангасан бол сар бүр нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр болгож 188.0 мянган төгрөг олгоно. Тус тэтгэвэрт 2021 онд 4.4 мянган хүн хамрагдсан.Дээрээс нь Цалинтай ээж, Одонтой ээж, Насны хишиг, Хүнсний талон зэрэг олон хөтөлбөр бий.Аливаа өөрчлөлтийг бий болгоход хугацаа, мөн зориг хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэдгээрийн асран хамгаалагч, зорилтот бүлэгт чиглэсэн бодлого сайжруулах, илүү оновчтой болгох гэдэгтэй бид санал нэг" гэсэн байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч
2022-01-09 15:18

Хавтгайрсан х�##�амжаа зогсоогооч!!!
Ажил хийдэг хүн олдохоо болилоо, та нарын эсрэг т�##�байд босоод ирэх хүн ч байхгүй боллоо.
Гэдэс өлсгөхгүй, гэрээс гаргахгүй байх энэ бодлого чинь эцэстээ казахстан шиг зүйлд хүргэнэ.
Ардчилсан нам, МАН �##�ь �##�ь нь х�##�амжид суурилсан ядуучилах бодлого баримт�##�ж байгаагийн уршгаар Монгол улс дотооддоо нэг ч зүйл бүтээдэггүй, хөгждөггүй улс боллоо.

Холбоотой мэдээ

Back to top button