НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Эмч, эмнэлгийн ажилчид шинэ давлагаатай тэмцэх бэлтгэлээ бүрэн хангасан гэв

Монгол Улсын Засгийн газар, УОК-аас гарсан шийдвэрийн дагуу цар тахлын дараагийн давлагаанд хариу арга хэмжээний бэлтгэл ажлыг эрчимжүүлжээ. Өчигдөр буюу 2022 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр миний бие Баянзүрх дүүргийн тандалтын баг, 26 дугаар хороо, 27 дугаар хорооны өрхийн эмнэлэг, дархлаажуулалтын цэгүүд дээр очиж ажиллав.

Мөн Чингэлтэй дүүргийн иргэдэд үйлчилдэг зарим эмийн сангийн үйл ажиллагаатай танилцаж, дэмжлэг удирдлагаар ханган ажиллав. Коронавируст халдварын өмнөх давлагаануудыг эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн ажилчдын нөр их хичээл зүтгэлээр даван гарсан. Энэ удаа ч тэд маань шинэ давалгаатай тэмцэх бэлтгэлээ бүрэн хангажээ.

Энэ удаагийн давлагаа нь томуутай хавсарч эрсдэлийг улам нэмэгдүүлж байна. Иргэд та бүхэн амны хаалтаа тогтмол зүүж, гэр ажлаас өөр газраар зорчихгүй байж, агааржуулалт муу, олон хүн цугласан газраар аль болох орохгүй байх, гараа тогтмол халдваргүйжүүлэхийг анхааруулж байна. Дархлаажуулалтын нэмэлт тундаа идэвхтэй хамрагдахыг мөн уриалж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-09 10:44

ЭМЯ ны сайдтай дэлгүүрийн худ�##�дагч маскгүй хэрэлдэж байна.

Зочин
Зочин
2022-01-09 10:55

Сурагчидын амр�##�тыг 2 сарын 10 хүртэл сунггамаар байга одоо орлоо гээд бараг 2 долоо хоноод цагаан сар гээд хэд хоног амрна

Зочин
Зочин
2022-01-09 17:48

Үнэн л байгаасай, эргэж хургасан эрээвэр хураавар элдэвтэй юм ярьсаар бүр итгэхээ болиод байна шүү

Холбоотой мэдээ

Back to top button