Нийгмийн

Метал барималч Т.Энхтайваны "МОНГОЛ ХАНГАРЬД" бүтээл Өвөр Зайсанд заларчээ

Хэмжээ: Өндөр: 7 метр, өргөн: 14 метр, урт: 8 метр
Материал: Метал
Он: 2021

Тэрбээр бүтээлээ 16 сарын турш бүтээсэн бөгөөд Нүүдэлчдийн сансар огторгуй, байгаль, газар шороо, уул, усны эзэн савдагаа дээдлэн хайрлаж, оюун билгийн харилцаанд оршиж ирсэн уламжлалыг харуулахыг зорин зөн совин, үлгэр домгийн дүр дүрслэлийг уран бүтээлчийн өөрийн дотоод ертөнцөөс мэндлэх хангарьдаар төлөөлүүлж бүтээжээ.

Энэхүү бүтээлийн Хангарьд могойг байлдан дагуулж буй дүрслэл бол эсрэг тэсрэгийн туйл, хүмүүсийн диалектик тэмцлийн мөнхийн сэдэв богоод нүүдэлчдийн ертөнцийг үзэх үзэлд ойр бэлгэдэл болно. Жигүүртний хааны хүчирхэг төрхийг илэрхийлэхийн тулд лусын эзэн хэмээгдэх могойг хошуундаа зууж, баруун сарвуундаа базан зогсох хангарьд шувууг эрч хүчтэй, эрэмгий харц, шийдэмгий дүр төрхтэйгээр урласан. Аманд зуулгуулж буй хорт могойн соёог ил гарган дүрсэлсэн нь лусын амьтны догшин занг тодотгон харуулна. Хангарьд лусын догшин амьтныг эвэр хошуундаа зуун, баруун сарвуундаа базан могойн толгойноос эсрэг зүгийг ширтэн оор зүйлийг анхаарч ажиглан буй зохиомжоор дээрх хоёр амьтан хоорондоо тэмцэлдээгүйг харуулахыг зорьсон.

Бүтээлийн арга ажиллагаа нь дан метал хийцээр бүтээхдээ Хангарьдыг шийдэмгий харц, хүчирхэг эвэр хошууны сацуу сэрвээ, далавч, их биеийн өдийг жад, сумны зэв, эртний монгол баатрын хөө хуягийг санагдуулам хийцтэйгээр урласан нь эрч хүч, зоримог баатарлаг шинжтэйг илтгэж Монгол түмнийг хамгаалах мэт сэтгэгдэл төрүүлнэ.

Уг баримал нь Хангарьд шувууг урьд өмнө нь тогтсон хэв маяг, төсөөллөөс өөрөөр, шинэ дүр төрхтэйгээр дүрслэхийг эрмэлзсэнээрээ онцлогтой юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочинзочин
зочинзочин
2022-01-09 11:50

мундаг з####уу бна богд зонховог энэ з####уу тэрбумд л хийх юм бна

Har
Har
2022-01-09 15:56

zavtai piz daa ve

Зочин
Зочин
2022-01-10 13:29

Луу бдаг юм шдээ

Холбоотой мэдээ

Back to top button
3
0
Would love your thoughts, please comment.x
()
x