ДЭЛХИЙНИЙГЭМ

Саудын Арабын гүнж гурван жилийн дараа чанга дэглэмтэй хорихоос суллагджээ

Саудын Арабын гүнж охины хамт гурван жил орчим хоригдсоны эцэст чанга дэглэмтэй шоронгоос суллагдсан талаар эх сурвалж мэдээлжээ. Саудын Арабын гүнж Басма бинт Сауд 2019 оны гуравдугаар сард Швейцарь улс руу нисэх үедээ онгоцны буудлаас үл мэдэгдэх шалтгаанаар саатуулагдсан юм.

Тэрбээр хүчирхийллийг эсэргүүцэж, үзэл бодлоо тууштай илэрхийлэн тэмцсээр ирсэн нь хоригдох шалтгаан болсон хэмээн гэр бүлийнхэн нь таамаглаж буй аж.

Өдгөө 57 настай гүнж Басма гурван жил гаруй хугацаанд чанга дэглэмтэй хорихд хоригдсоны дараа ийн суллагдаж байгаа юм. Гүнж Басма нь Саудын Арабыг 1953-1964 оны хооронд захирч байсан Саудын хааны бага охин юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-11 14:04

Ямар гаих�##�тай эмэгтэй вээ

Холбоотой мэдээ

Back to top button