Тэтгэврийн зээл тэглэсэн бондыг алт, мөнгөний арилжаагаар төлж эхлээгүй байжээ

2019 оны арванхоёрдугаар сарын 31-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга иргэдийн тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх шийдвэр гаргаж буйгаа зарласан. Энэ хүрээнд мөн тэтгэврийн зээлгүй байсан иргэдэд нэг сая төгрөг олгохоор болсон.
Ингэхдээ "Эрдэнэс Монгол" ХХК нь "Эрдэнэс сильвер ресурс" ХХК-ийн алт, мөнгөний арилжаанаас төрд ноогдох орлогыг барьцаалан, таван жилийн хугацаатай бонд гаргасан юм. Энэ бондоор зээл тэглэх эх үүсвэрийг санхүүжүүлэхээр "Эрдэнэс Монгол" ХХК арилжааны банкнуудтай гэрээ хийсэн.
Харин арилжааны банкнууд тус бондыг Монголбанканд хямдруулсан хүүгээр худалдан мөнгөжүүлсэн байдаг. Харин Монголбанк нь "Эрдэнэс сильвер ресурс" ХХК-ийн олборлосон алт, мөнгийг худалдан авч, төлбөрийг нь "Эрдэнэс Монгол" ХХК-д бодож явуулдаг байна. Эцсийн дүндээ, энэ бодогдсон төлбөрийг "Эрдэнэс Монгол" ХХК Монголбанк руу шилжүүлэх замаар бондын төлбөр төлөгдөж явах ёстой.
Тэгвэл, өнгөрөгч 2021 оны наймдугаар сарын байдлаар, энэ асуудлаар Монголбанкнаас тодруулахад "Одоогоор "Эрдэнэс Монгол" ХХК ямар нэг төлбөр төлөөгүй байна. Тухайн үедээ шийдээд явна" гэж хариулжээ. Энэ тухай "Нээлттэй нийгэм форум"-ын судалгааны тайланд дурдсан байна.
Тэтгэврийн зээл тэглэх ажилд нийт 910 тэрбум төгрөг зарцуулагджээ. Хэрэв "Эрдэнэс Монгол" ХХК-ийн орлого тасалдаж, Монголбанк төлбөрийн чадваргүй болбол Засгийн газар үнэт цаас гаргахаар баталгаа гаргасан юм.
Г.САНСАРМАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ter tetgevriin zeeliig 00lesen bol unheer buruu gej boddog hudla pop hiij bgad neeree
haraal idsen teneg humuus odoo gants oldson bolomjoo ingeed aldah ni dee
Энэ чинь дарга нарын боловсон луйвар. Хүний ёс зүйд үл нийцэх үзэгдэл.
Yakhaaraa neg hynii amlaltiig khaa khamaagyi company khariutsakh yostoi yum be ????? Ter batalgaa gargasan ZG n' tuldug yum bgaa biz. Khaa khamaagyi yum amlaad, khii khooson baikhgyi munguur amlalt uguud baikhaar iim l yum bolno shyy dee. Amlalt ugsnuuruu Battulga n' uuruu tuldug yum bgaa biz. Ter tsagaas khoish baikhgyi munguur amlalt ugdug jshig totood udaj bna shyy. Zarim khudalch zakhiraltai turiin umchit companiud shal khudlaa yum yaridag bolood udaj bna shyy.