Нийгмийн

ФОТО: Өдрөөс өдөрт залуужиж буй Мадонна

Өдгөө 64 настай АНУ-ын дуучин, жүжигчин Мадонна Луиза Чикконе 1958 оны наймдугаар сарын 16-нд Мичиган хотын Бэй-Ситид төрж өсчээ. Улмаар 1977 оноос Нью-Йорк хот руу шилжин ирснээр урлагийн гараагаа бүжгийн төрлөөр эхлүүлсэн байна.

1983 онд анхны рок дууны цомгоо хэвлүүлж, түүнээс хойш нэрд гарсан юм. "Like a Virgin", "Papa Don't Preach", "Like a Prayer", "Vogue", "Frozen", "Music", "Hung Up" болон "4 Minutes" зэрэг дуунууд нь дэлхийн улс орнуудын хөгжмийн жагсаалтуудыг тэргүүлж байсан билээ.

1979 онд кинонд тоглон дэлгэцийн бүтээлийн гараагаа эхлүүлж байсан тэр хожмоо Алтан бөмбөрцөгийн хөгжимт инээдмийн бүтээлийн Шилдэг эмэгтэй жүжигчин шагналыг Эвита (1996) кинонд бүтээсэн дүрээрээ хүртэж байв.

Мадонна дэлхий даяар цомгоо 300 сая хувиар борлуулснаараа «Гиннессийн дээд амжилтын ном»-онд бичигдсэн байдаг. Та бүхэнд түүний сүүлийн үеийн гэрэл зургуудаас танилцуулъя.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button