НийгмийнУЛС ТӨР

ДАВХАР ДЭЭЛНИЙ АСУУДАЛ: У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нар “ТҮНЖИН ХАГАРЧ”, маргааныг хойшлуулсаар

Л.Оюун-Эрдэнэ намын даргаа авангуутаа ҮХЦ-ээр давхар дээлний агуулгыг дэмжүүлж, танхимаа сэлгэхээр ил, далд зарлаад байв. Гэвч нам зогсов. Шалтгаан нь, ҮХЦ дээрх уг асуудлаарх хуралдаан тодорхойгүй байдлаар хойшилсон юм. Өнөөг хүртэл ҮХЦ-ийн хуралдааны тов зарлагдаагүй байна. Энэ янзаараа намрын чуулганы хугацаанд багтаж, сайд нарыг шинэчлэн томилох асуудал биеллээ олох эсэх нь асар тодорхойгүй болов. ҮХЦ дээрх давхар дээлний маргаан яагаад зогссон бэ?

Логик нэг. Н.Энхболдод  Засгийн газраас өгсөн чиглэл: “Түр татъя”

Цэцийн маргаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Н.Энхболд гишүүн оролцож буй. Гомдол гаргасан Н.Ганибал, Ш.Адьшаа нарыг намаас нь “Гомдлоо тат” гэж шахаж буй тул тэд илүү үйлдэл хийж, мөчөө нэмж хөлдөөхөөс болгоомжилсон. Тэр утгаараа итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож буй гишүүнээ дагуулж, улс төрийн тоглолтоо хийхээс өөр аргагүйд хүрсэн логик харагдана. Тэгвэл Н.Энхболд гишүүнд чухам хэн чиглэл өгч, цэцийн хуралдааныг хойшлуулав.

Энэ асуултын хамгийн боломжтой хариулт нь, Л.Оюун-Эрдэнэ. Намын даргын хувьд тэр Ерөнхийлөгчөөс илүү нөлөөг бүлгийнхээ гишүүдэд үзүүлэх чадамжтай. Л.Оюун-Эрдэнэ “Анх сонгогдсон гишүүдийг сайдаар сонгохгүй. Танхимаасаа сайдыг  4-5 сайд авч үлдэнэ” зэрэг хэдхэн тодорхой товьёогтой байсан. Түүний өрөөнд Ж.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, М.Оюунчимэг гээд хоёр сонгогдсон гишүүн бүр бараг орж, сайдын суудал нэхсэн.

Тиймээс ч намрын чуулганы сүүлээр гэнэт пижигнүүлэхээр тооцож, тархиндаа сайд нарын оноолтоо бодсоор суугаа гэх нэг логик байна. Түүний сайд өгнө гэж амласан нь ч их. Дотоод зөрүүд хүний хийрхэл нь ч их билээ.

Логик хоёр. Л.Оюун-Эрдэнэ, У.Хүрэлсүх нар тохиролцохгүй “толхилцож” Ерөнхийлөгч цэцийг хойшлуулав

Л.Оюун-Эрдэнийн амбиц нь УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, давхар дээлтэй сайд нарыг олон болгох, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог хэлбэрт орох гэсэн гурван үндсэн чиглэлд ҮХНӨ хийхийг хүссэн. МАН-ынхан У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн сонгуульд сойнгоо “Ахын карьер ингээд дууслаа. Дараачийн удаа парламентаас Ерөнхийлөгч сонгох тогтолцоог бий болгоно” гэлцэж байсан нь нууц биш. Нөгөө талд У.Хүрэлсүх Л.Оюун-Эрдэнэд суудлаа үлдээхдээ баахан лаг шавар лугаа найз нараа сайдаар томилж, давхар дээл нэмэхгүй байх агуулгыг дэмжиж байв.

Гэтэл Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын суудлаа аваад нэг их удалгүй У.Хүрэлсүхийн найз нарыг явуулах агуулгыг чухалчлав. Тэдний оронд С.Батболд, М.Энхболд нарын хүмүүсийг оруулж, улс төрийн нөлөөнөөс жийх оролдлогоо ч эхлүүлсэн. Ерөнхийлөгч болсоор, тэрбум модны аянаа дэмжүүлж, ЕТГ-ын ажилчдын цалинг 2-3 дахин нэмүүлснийг эс тооцвол тэр эрх мэдэл, мөнгө санхүү булаацалдаагүй. УИХ-ын гишүүдийг 4 тэрбумаар авлигадсан төсвийг нь нь хориг тавихгүй явуулсан.

Гэвчиг улс төрд хайрлаж, хөлд оруулсан дүү нар нь түүнийг илтэд “жийж”, их санаат царайлан гадуур нь давхилдахыг тэр сайшааж харахгүй нь тодорхой. Тэднийг намрын чуулганы эхнээс нэлээд түнжин муутай, хэд хэдэн асуудал дээр сөрөг байр суурьтай байгаа гэх мэдээлэл улс төрийн хүрээнд яригдах болсон. Энэ логик батжиж, ҮХЦ дээрх давхар дээлний агуулгыг Ерөнхийлөгч ил эсэргүүцнэ гэж дүү нараа айлгасан учраас гомдлыг түр хойшлуулсан гэх яриа буй.


СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Санаснаа л хийж санаа нь амардаг хурган дарга нарын эрэн үед амьдарч буй тул ҮХНӨ дээр дурдсан агуулгуудаар явах нь нэгэнт тодорхой мэт. Гол нь цаг хугацаа. Тохироо. Нэг гараараа сонгодог парламентаа хөгжүүлье гээд байгаа мэт боловч нөгөө талдаа тохиролцооны, лобби маягийн бүтэц бий болгох гээд буй МАН-ын шинэ залуучууд. Тэдний хүсэл, амбиц ах нартайгаа эв түнжин нэгдэж явахаас өөр аргагүй учир зүй дээр ирж, зангигдаж буй. Нийгмийн уур амьсгал хачин эмзэг байгаа энэ үед хүч түрээд шуудхан хийчхэж бас болохгүй. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнэ, У.Хүрэлсүх нар сайд нарынхаа агуулга, нэрс дээр тохирч, цаг үеэ хүлээхээс өөр аргагүй нөхцөл байдал үүсжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
29 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-11 09:25

Хүрэлсүх ерөнхийлөгчөө л хий

Зочин
Зочин
2022-01-11 09:26

Оюун-Эрдэнэ хүрэлмүх ахыгаа жийх гээд байна уу

Зочин
Зочин
2022-01-11 09:31

za bolioch deee uls oron chn utaa, covid gd zambaraagu ym bolj bhad ene oyunerdene gj nohor ene dawhar deelnii asuudlaa l yriad baihiiin

Зочин
Зочин
2022-01-11 09:32

хүрэлсүх оюунэрдэнэ 2т энннээс ө өр санаа тавьчих юм �##�га уу
ёстой бүтэхгүй 2 юмаа

Зочин
Зочин
2022-01-11 09:36

омикроны т�##�аар мэдээлэл өгөхгүй байж давхар дээл ч гэх шгиг

Зочин
Зочин
2022-01-11 09:39

оюука хүүк 2н тэрсэлдээд эхэлхээр одоо яахын болж байнааа уг нь нэг зорилгын төлөө хүчээ нэгтгэх ёстой хүмүүс биздээ

Зочин
Зочин
2022-01-11 09:50

нэг нэгнийгээ жийчих гээд үзээд байгаа 2 доо

Зочин
Зочин
2022-01-11 10:20

za bolio iim galzuu solitoi ym nitelched harluulad bjiih ym huwiin namiin dotood asuudaliig tanai site yuga meddi yrn

Зочин
Зочин
2022-01-11 10:21

Сайхан зодолд ккк

Зочин
Зочин
2022-01-11 10:29

za bolio iim galzuu solitoi ym nitelched harluulad bjiih ym huwiin namiin dotood asuudaliig tanai site yuga meddi yrn

Зочин
Зочин
2022-01-11 10:30

АН шиг т�##�цуулах ну, амжихгүй л дэ.

Зочин
Зочин
2022-01-11 11:03

Ах дүү 2 эвтэй бол түмэн олон амг�##�ан!

Зочин
Зочин
2022-01-11 11:09

Удаж болохгүй ээ хийвэл хийсэн шиг хий, эс бөгөөс хэрэггүй.

Зочин
Зочин
2022-01-11 11:32

бүх эрх мэдэл оюукад байна. хүүк яач ч чадахгүй

Зочин
Зочин
2022-01-11 11:39

ЕС ЕӨК 2 хамтдаа газардах бхдаа зөөлөн унаж үзээсэй

Зочин
Зочин
2022-01-11 12:37

Миегомбын Энхболд, СүБатболд хоёр ойрын үед их баяртай байгаа. Тэд сайд болж, авилг�##�аа цэцэглүүлнэ гээд л. Бүр Элбэгдоржийг ЗГ-таа урьж, МАНАН -ийн ЗГ байгуулна, Хятадад газар нутгаасаа зарж, мөнгийг нь аваад гадаадад зугтана гэж бодож байгаа.

ЭБЭ ХЭЗЭЭ Ч ЭДЭНТЭЙ НЭГЛЭХГҮЙ . очин
ЭБЭ ХЭЗЭЭ Ч ЭДЭНТЭЙ НЭГЛЭХГҮЙ . очин
2022-01-12 21:32
Reply to  Зочин

эмээ

Иргэн
Иргэн
2022-01-11 12:37

ӨГӨӨ АВАА ТЭНЦҮҮ БИШҮҮ .ИХ ХАРГАЛДВАЛ АЛТМН ЗАГАСНЫ ҮЛГЭР БОЛНО.ДУНДУУР ЧИНЬ ХАР МУУР ГҮЙНЭ. ТӨР ХОХИРНО.

Зочин
Зочин
2022-01-11 14:03

үндсэн хуулийг дахин өөрчилмөөргүй л байна даа

Үл таалагч
Үл таалагч
2022-01-11 14:15

Авилгачид эрх мэдэлд хүрэхээрээ ингэдэг л юм бна. Юун ард түмний төлөө ажиллах вэ, санд�##� ширээ, илүү их эрх мэдлийн төлөөх тэмцэлд ичгүүр сонжуургүй шунаж бна даа. Алсын хараагаа өөрийн мөрөөдөл болгож юм үзээгүй хүнд төр атгуулах нь хир оновчтой юм бол доо???

Зочин
Зочин
2022-01-11 14:19

Чамтай нийлж хэн нэгнийг жийсэн бол чамайг ч гэсэн жийнэ гэдэг үнэний ортой шүү

зЗочиночинЗочин
зЗочиночинЗочин
2022-01-11 16:37

Хүрэлсүх баахан шаваруудаа сайд болгочихоод �######�сан нь Оюцун-Эрдэнэд гай болоод ажил хийж чадахгүй байна л даа. Засгийн ажлаа сайн хийе гэвэл энэ чадваргүй мэдлэггү йсайд нарыг сольж З/Г чадваржуулахаас өөр аргагүй л дээ.

Монгол хүн
Монгол хүн
2022-01-11 17:35

Ene 2 erhem tohiroo ene ter gej daihaar hotiin oiroltsoo salhind garangaa gants neu uym shimengee er hun shig neg saihan uzhcihgua dee.

Зочин
Зочин
2022-01-12 01:47

давхар дээлтэй болчихвол дараагийн сонгууль будаа.чадваргүй засаг гэдгээ батлах гээд байгаамуу

Zochin
Zochin
2022-01-12 03:10

Odoo Oyun Erdene shiidene HUK d medel ne dutana Zasag saidiin asuudal

Зочин
Зочин
2022-01-12 13:35

Шадаг гаружд

Зочин
Зочин
2022-01-12 14:24

С�##�барыг мэргэжлийн хүн удирдах бодлого барьж байсан Хүрэлсүхийн зөвөө. 30 жил бүх с�##�барыг улс төрчид удирдан самарч ирлээ. Парламeнтын гишүүд бодлогын хууль батлах ажлаа л хий. Оюун-Эрдэнийн хийж байгаа бүх үйлдэл төрийн �##�баны томилгооноос эхлээд л ковидын үeийн арга хэмжээ бүгд буруу, олон нийтийн дургүйцоийг маш их хүргэж байгаа.

Зочин
Зочин
2022-01-12 21:30

ХОЁР АВИЛГАЧ МИНЬ ХӨТӨЛЦӨӨД �######� ДАА

АНГАРЗочин
АНГАРЗочин
2022-01-23 20:00

Ерөнхийлөгч, крөнхий сайд хоёр маань сайн ажиллаж байгаа, энд тэндээс нь вирус цацаад байх шиг байна. Бүү оногдоорой. Давхар дээлтэй сайд �##�в болохоор цөөн, өмнө бат�##�сан хуулиа ойр ойрхон засаад байхгүй бол төр тогтвортой ажиллана.

Холбоотой мэдээ

Back to top button