ХОМ: Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Пүрэвхүү 106 саяын орлоготой

"Утааны эсрэг ээж аавууд" ТББ-ын тэргүүнээр ажиллаж байсан Ц.Пүрэвхүү өдгөө Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөхөөр ажиллаж буй. Тэрбээр Ерөнхийлөгчийн зөвлөх болохоосоо өмнө утаа тойрсон бүхий л асуудлаар хатуу шүүмжлэгч байсан ч одоох албадаа очсоноор "амаа хамхиад" буй.
ТББ-аас Төрийн тэргүүний зөвлөх хүртлээ дэвшсэн түүний 2020 онд буюу хамгийн сүүлд АТГ-д мэдүүлж байсан орлогын мэдүүлгийг танилцуулъя.
Түүний хувийн орлого нь сарын 106 сая төгрөг, гэр бүлийн орлогоо 147 сая хэмээн мэдүүлжээ. Цаашлаад нийтийн болон зуслангийн эзэмшлийн орон сууцтай бөгөөд үнэлэмж нь 348,8 сая гэж тухайн үедээ үнэлэгдэж байжээ. Түүнчлэн Суудлын жижиг машин, Lexus, HS 200- 1, Суудлын жижиг машин, Toyota, RAV 4- 1 гэх эзэмшил машинтай.
Мал аж ахуйтай бөгөөд зургаан сая төгрөгийн хадгаламж, бусдад зээлдүүлсэн 35 сая төгрөгийн авлагатай хэмээжээ. Түүнчлэн "Утааны эсрэг мэдээлэлтэй ирээдүй" ХХК-д хувь эзэмшдэг хэмээн тус тус мэдүүлсэн байна.
АТГ-д мэдүүлсэн мэдүүлгээс гадна түүний нэр дээр "Утааны эсрэг ээж, аавууд" ТББ, "Эрүүл Цэвэр хот" ТББ, "Ихталбар" ХХК зэрэг түүний нэр дээр бүртгэлтэй байдаг аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ovoo yum duugaraad bsiin chaavaas.nudee mongoor boojee.uul zaluu hun yumsan..Zaluuchuud iim bgaa hoino mongol yaaj hojjino deeshilne gej hursaad yaav ve.Sain mongo olooroi.
Ene nugu utaani esreg duugaraad baisnaa alga bolchihson huuhen munuu
Utaa nemegdeed bn dugraach busgui esvel.ajiltai boltson uu
яаж яваад ийм орлоготой болдог байнаа. Энэ аргаа ард иргэддээ зааж өгөх ухаан байхгүй бололтой. ЁСТОЙ НӨГӨӨ БИЕЭЭ ҮНЭЛНЭ ГЭДЭГ НЬ ЭНЭ ЮМ БОЛОВУУ
энэ хүүхэн зөндөө л дуугарлаа ш тээ. та нар өөрсдөө дуугараач. наад хүүхэн чинь утаа үйлдвэрлээгүй
Өөрөө гэрийн хороололд амьдардаг байсан. Бодвол орон сууцанд ороол таг болоо биз