Нийгмийн

Сэлэнгэ аймгийн багш хоёр жилийн турш оймсоор 500 хүүхэлдэй урлажээ

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нэгдүгээр сургуулийн багш Ж.Гэрэлмаа сүүлийн хоёр жилийн хугацаанд оймсоор хүүхэлдэй урлажээ. Улмаар сэтгэл гарган урласан 500 хүүхэлдэйгээ "Хүүхдүүд баярлуулаарай" хэмээгээд ХНХ-ын сайд А.Ариунзаяад өгсөн байна. Тэрбээр энэ тухай өөрийн цахим хуудаст ийн бичжээ.

  • "Уг нь бол оймсоор урласан зөөлөн тоглоом. Харахад хөөрхөн, барихад зөөлөн. Ийм 500 ширхэг тоглоомыг өнөө өглөө хүлээж авлаа. Зүгээр нэг тоглоом биш. Сэтгэл шингэсэн тоглоом. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нэгдүгээр сургуулийн Монгол хэлний багш Ж.Гэрэлмаа балчир насандаа ахуйн осолд өртөж хөгжлийн бэрхшээлтэй болжээ. Гэвч бэрхшээлийг ялж чадсан бахархам эмэгтэй юм. Одоо бол гар урлалын бүтээлүүд хийдэг. Үндсэн ажлынхаа хажуугаар шүү дээ. Сүүлийн хоёр жилийн хугацаанд урласан тоглоомуудаа хүүхдүүдэд бэлэглэж баярлуулахыг хүсжээ. Балчир насанд нь тохиолдсон таагүй явдал бусад хүүхдүүдэд битгий тохиолдоосой гэсэн түүний чин хүслийн илэрхийлэл болсон 500 тоглоомыг талархан хүлээж авлаа. Эдгээр тоглоом бэрхшээлийг давж гарах сэтгэлийн хүчийг бусдад өгөөсэй гэж хүсэж байна.Ж.Гэрэлмаа багш “Монголын сайхан бичигтэн – 2021” Улсын 25 дахь уралдааны бүтээлийн ангилалд энэ жил зүү ороож оёсон бүтээлүүдээрээ тэргүүн байр эзэлжээ. Өнгөрсөн жил “Мөнх тэнгэрийн бичиг” уран бичлэгийн үзэсгэлэнд оролцож Монгол Улсын Ерөнхийлөгчийн шагнал хүртэж байсан. Уран бичлэг, цаасан урлал, хатгамал гээд гар урлалын олон төрлийг эзэмшсэн Ж.Гэрэлмаа багшдаа сайн сайхныг хүсье. Таны сэтгэл шингэсэн тоглоомуудыг хүүхдүүдэд дамжуулж өгөх болно. Баярлалаа" гэжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-11 11:18

ymar huurhun ym be gadaad iim medee unshdag bsan mongold iim ym unshsan chn goy bnaa

Холбоотой мэдээ

Back to top button