Нийгмийн

Юнионпэй картын урамшуулал Таобао аппликэйшн дээр үргэлжилж байна

Голомт банкнаас ЮнионПэй картын хэрэглэгчдэдээ зориулан хэрэгжүүлж буй “YOUR WAY” урамшуулалт хөтөлбөр дуусахад хэдхэн хоног үлдлээ. Урамшуулалт хөтөлбөр нь 2022.01.31-нийг хүртэл үргэлжлэх ба энэ хугацаанд харилцагч та дэлхийн хамгийн том онлайн худалдааны платформ Таобао аппликэйшнээс ЮнионПэй картаараа худалдан авалт хийж 5%-ийн буцаан олголтдоо амжиж хамрагдаарай. 

Урамшуулалд хамрагдах картууд: 

  • ЮнионПэй брэндийн кредит карт 
  • ЮнионПэй брэндийн дебит карт 
  • SocialPay аппликэйшний виртуал карт 

Таны нийт буцаан олголт сар бүрийн 10-ны дотор дансанд тань орох бөгөөд нэг харилцагч сар бүр 250,000 хүртэл төгрөгийн буцаан олголтыг авах эрхтэй юм.

Харилцагч та ЮнионПэй картын урамшууллын талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Taobao аппликэйшний тухай: 

Taobao нь БНХАУ төдийгүй дэлхийн хамгийн том онлайн худалдааны вэбсайт бөгөөд Алибаба группийн эзэмшилд байдаг. Alexa.com вэбсайтаас дэлхий даяар үйл ажиллагаа явуулж буй интернэт вэбсайтуудын хандалт, хэрэглэгчдийн тоон дээр үндэслэн гаргадаг рейтингийн судалгаагаар Taobao нь дэлхийн хамгийн олон хүн зочилсон онлайн худалдааны вэбсайтаар тодроод буй юм. Тус платформ нь 1 тэрбум гаруй төрлийн бараа бүтээгдэхүүнийг хамгийн хямд, боломжийн үнээр борлуулдгаараа онцлогтой. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button