Нийгмийн

"Дундын цэгт дахин халдвар гарвал 28 хоног хил хаагдана"

Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр Замын-Үүдэд цэргийнхэн тээвэр хийж эхэлсэнтэй холбогдуулан, ажлын хэсгийг зохицуулах, чиглэл өгөх зорилгоор тус аймагт ажилласан. Хурлаас гарч ирсний дараа тээвэрчид амдан уулзаж, "Бидний ажлыг зогсоож, цэргийнхнийг яагаад оруулж ирсэн" талаар С.Амарсайханаас асуухад ийн хариуллаа.

"Цэргүүдийг тээвэрт явуулах болсон шалтгаан нь тогтвортой хилээр ачаа бараа оруулах юм. Гурав хоног хилээ нээгээд халдварын дэг алдагдсанаас болж хил хаагдсан. Дахин хилээ хаалгаж болохгүй. БНХАУ-ын талд 100 орчим тээвэрчдийг тусгаарлаж байгаа. Дахин дундын цэгт халдвар бүртгэгдэх юм бол 28 хоног тээвэр зогсоно. Алдаа гаргаж болохгүй байна.

Тээвэрчдийн ажлыг булаагаагүй. Дундын цэгт л алдаа гаргахгүйн тулд ийм шийдвэрт хүрсэн. Дундын цэгээс Замын-үүдэд ирсэн ачааг Улаанбаатар руу зөөх нь тээвэрчдэд нээлттэй. Нарийн яривал дундын цэгийн тээвэрт оролцох ч боломжтой гэдгийг өнөөдрийн уулзалтаар хэлсэн. Дундын цэгээс Замын-Үүдэд ирсэн жолооч бүр хоёр сар тусгаарлагдана. 5000 машин дундаас 50 хан машин оруулах шийдвэр гарсан. Энэ олон жолооч дундаас сонговол маш замбараагүй байдал үүсэх учраас тэр" хэмээн хариулав.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-11 19:11

Дундын цэг энэ тэр яах вэ. Хүн цөөтэй газар. Уб-т хөл хорихгүй бол цагаан сар гээд омикрон гаарах шинжтэй.

ennie
ennie
2022-01-11 19:31

бага насны хүүхдүүд хүндэрч бга гэж бна ш дээ бага ангийн хүүхдүүпээ хичээлийг нь хойшлуулж карантийлмаар бна

Зочин
Зочин
2022-01-11 19:59

Цагаан сар гэж өвчнииг дэврүүлж аюул болмооргүй байнаэнэ баярыг хатуу хориод өгөөчдээ тэнэгүүд �######� зөөгөөл гүйлдээд байна

Зочин
Зочин
2022-01-11 20:02
Reply to  Зочин

Боов бэлэг гээд тэнэгтээд эхэллээ хүмүүс яасан ч хэцүү ухаан муутай юм бэ

Зочин
Зочин
2022-01-12 01:57

нэгэн хоёронддоо хорио тогтоовол ямрав...... х�##�двар бүртгэгдэх юм бол 28 хоног тээвэр зогсоно. Алдаа гаргаж болохгүй байна.гэдэг шигээ

Холбоотой мэдээ

Back to top button