
Хамтын Аюулгүй Байдлын Гэрээний Байгууллага /ХАБГБ-ын энхийг сахиулагчдыг Казахстанаас гаргах ажлыг Казахстаны эрх баригчид ОХУ-ын цэргийн нисэх хүчний оролцоотойгоор гүйцэтгэнэ хэмээн ОХУ-ын Агаарын десантын цэргийн командлагч, хурандаа генерал Андрей Сердюков мэдэгдлээ.
Энхийг сахиулагчдыг техник хэрэгсэлтэй нь ОХУ-ын Агаарын сансрын хүчний цэргийн тээврийн нисэх онгоцоор Казахстанаас гаргана хэмээн тэрбээр мягмар гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.
“ХАБГБ-ын энхийг сахиулах хамтын хүчний командлал одоо Казахстаны Батлан Хамгаалах Яамтай хамтран “энхийг сахиулагчдын хамгаалалтад авсан объектуудыг тус улсын хууль сахиулах байгууллагад хүлээлгэн өгөх төлөвлөгөө” боловсруулж байна”.
Хурандаа генерал Сердюковын хэлснээр, ХАБГБ-ын хүчин Казахстаны төрийн, цэргийн болон нийгмийн чухал объектуудыг хамгаалах үүрэг хүлээсээр байгаа юм.
“Өнгөрсөн 24 цагийн хугацаанд ХАБГБ-ын энхийг сахиулагчид нийгмийн ач холбогдол бүхий таван объектыг хамгаалалтад авлаа”.
ХАБГБ-ын хүчний үндсэн үүрэг дуусгавар болж байна хэмээн Казахстаны эрх баригчид мэдэгдсэн билээ.
ХАБГБ-ын энхийг сахиулах хүчнийг хоёр хоногийн дараа буюу нэгдүгээр сарын 13-наас эхлэн гаргаж эхэлнэ, учир нь тэдний Казахстан дахь ажиллагаа шувтарч байна хэмээн тус улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев мягмар гараг /2022.01.11/-т мэдэгдсэн талаар бид мэдээлсэн.
Энхийг сахиулагчдыг Казахстанаас гарах үйл ажиллагааг үе шаттайгаар арав хоногийн дотор зохион байгуулах юм.
ХАБГБ АЛБАН ЁСНЫ ШИЙДВЭР ХҮЛЭЭЖ БАЙНА
ХАБГБ-ын энхийг сахиулагчдыг Казахстанаас гаргах журмыг тус улс албан ёсоор баталсны дараа гарах үйл явц эхлэнэ хэмээн ХАБГБ-ын хэвлэлийн нарийн бичгийн дарга Владимир Зайнетдинов мягмар гарагт мэдэгджээ.
“ХАБГБ-ын нарийн бичгийн дарга нарын газар Казахстаны талаас ямар нэгэн албан ёсны шийдвэр ирээгүй байгаа ч бид Казахстаны Ерөнхийлөгчийн холбогдох мэдэгдэл гаргасныг мэдэж байна” хэмээв. Түүний хэлснээр, албан ёсны шийдвэр ирсэн даруйд ХАБГБ-ын Хамтын аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрийн төслийг гарах аж.
КАЗАХСТАН ДАХЬ ХАБГБ-ЫН ЭНХИЙГ САХИУЛАГЧИД
Нөхцөл байдал даамжирч эхлэхэд Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев ХАБГБ-аас нэмэлт тусламж хүссэн. Тиймээс ХАБГБ-ын 2030 энхийг сахиулагч, 250 нэгж цэргийн техникийг Казахстан руу илгээсэн юм. ХАБГБ-аас тусламж хүссэний дагуу ОХУ-аас 3000 цэрэг, Арменаас 100 цэрэг, Беларусийн 500, Тажикистанаас 200 цэргийг үймээн самууныг дарах зорилгоор илгээсэн.
*ОХУ-аас 3000 цэрэг илгээсэн гэж байгаа ч албаны эх сурвалжид оросын цэргүүдийн тоог дэлгэрэнгүй дурдаагүй байгаа юм.
*Арменийн Батлан Хамгаалах Яам /БХЯ/ энхийг сахиулах 100 цэргийн алба хаагчийг Казахстан руу илгээж байгаагаа зарлав. Арменийн Зэвсэгт хүчний анги зөвхөн стратегийн объектуудыг хамгаалах болно хэмээн тус яам мэдэгдэв.
*Беларусийн БХЯ Казахстан руу тусгай ажиллагааны Витебскийн агаарын десантын 103 дугаар бригадын энхийг сахиулах салааг илгээсэн хэмээн мэдэгдсэн.
*Киргизийн БХЯ-ны мэдээлснээр, “Скорпион” тусгай хүчний ангийн 150 алба хаагч, найман хуягт машин, 11 машиныг Казахстан руу илгээсэн гэв.
Шингэрүүлсэн хийн үнийн хөөрөгдлөөс үүдэлтэй тайван жагсаал эцэстээ үймээн самуун болж, цэрэг цагдаа, олон улсын цэргийн бүрэлдэхүүнийг ч хамарсан дэлхийн хамгийн халуун цэг болсон. Үймээн самууны үеэр 16 цэргийн болон цагдаагийн алба хаагч амь эрстэж, 1300 гаруй хүн хүнд бэртэл авсан. Мөн 1250 гаруй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, 100 гаруй дэлгүүр, банк санхүүгийн байгуулага дээрэм тонуулд өртжээ.
ҮЙМЭЭН САМУУНД УРИАЛСАН ЖИНХЭНЭ ЭЗДИЙГ ОЛЖ ИЛРҮҮЛНЭ
Даваа гараг /2022.01.10/-т ХАБГБ-ын онлайн дээд хэмжээний уулзалтын үеэр Ерөнихийлөгч Токаев улс оронд нь Үндсэн хуулийн дэг журам дахин сэргэснийг онцлов. Үймээн самуун хяналтаас гарч, улам ч ноцтой үр дагаварт хүргэх аюул заналхийллээс бид сэргийлж чадлаа. Жагсаалыг өнгөт хувьсгал болгохоор санаархсан гэм буруутай этгээдүүдийг олж илрүүлэхээр бид ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор өнөөдрийн байдлаар найман мянга орчим иргэнийг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өглөө гэв.
Тус улсад өмнө нь тайван жагсагчдын эсрэг зэвсэг ашигласан түүх байхгүй гэдгийг онцлоод олон хүний амь үрэгдсэнд харамсаж буйгаа илтгэв.
Нэгдүгээр сарын 2-ноос эхэлсэн Казахстаны үйл явцыг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өдөр бүр онцолж, жагсаалын ард дэлхийд зартай “Аль-Каида” террорист бүлэглэл, бас Жорж Сорос, цаашлаад ОХУ, АНУ ч холбоотой гэх янз бүрийн хардлага сэрдлэг байгаа юм. Ямартай ч, үймээн самуун намжиж, сүүлийн 24 цагийн дотор Алма-Ата хотод нэг ч буун дуу гараагүй гэсэн өнөөдөр /2022.01.12/-ийн мэдээлэл байна.
Үймээн самуун дэгдэхийг урьдчилан төлөвлөж байсан, зохион байгуулалттай үйл явц байсан гэдэгтэй холбоотойгоор Ерөнхийлөгч Токаев ХАБГБ-ын онлайн уулзалтын үеэр хэлэхдээ, “Тун ойрын хугацаанд урьдчилсан шатны мөрдөн байцаах ажиллагаа дууссаны дараа бид манай улсын эсрэг түрэмгийлэхийг зэхэж, зохион байгуулсан талаар нэмэлт нотлох баримтыг олж, дэлхийн хамтын нийгэмлэгийн шүүхэд танилцуулна” гэсэн юм.
Энгийн тайван жагсаалыг үймээн самуун болгон өдөөн турхирсан тэдгээр жагсагчдыг баривчлах ажиллагаа үргэлжилж байгааг Токаев мөн онцлов. Казахстаны жирийн иргэдийн нэрийг барьж, зүсээ хувиргах зальжин арга мэх хэрэглэж буй түрэмгийлэгчдийг олж илрүүлэхээр цэрэг, цагдаагийнхан анхааралтай ажиллах болно хэмээв.
(Эх сурвалж: BBC; Interfax)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
энэ бол Америкийн эрх баргичдын хийж байгаа ажиллагаа учир нь АНУ ийн хувьд Казакстан бол бүс нутгийн таатай орчин учир нь энэбол Москваад өгч буй сануулга
Хэргийн цаад эзэн бол Назарбаев. Өөр хэн ч биш.
UIMEEN SAMUUNII GOL EZEN N MEDEEJ NAZARBAYV TA HOER SHDEE... HETERHII IH IDEH N GAMSHIGSHDEE....TCAG UEIIN BUH L TUUH YG IIM L UED GARDAGSHDEE....NEG HESEG N TUILDAA HURTEL BAYJAADE NIIT OLON N YDUURHAAR L....SHDEE....