Улсынхаа дэвжээнд таван жилийн турш ганц ч ялагдаагүй бөх

Жюү жицүгийн бүсний ангилалгүй улсын аварга шалгаруулах тэмцээн “Мөсөн өргөө”-нд болж, эрэгтэйчүүдийн 62, 69, 77, 85, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг жинд есөн клубийн 50 тамирчин өрсөлдөв.

2022 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний сорилго болсноороо онцлог тус тэмцээний эрэгтэйчүүдийн 69 кг-д “Их шавь” клубийн тамирчин М.Даваадорж түрүүлж, алтан медаль хүртэв.

Ингэснээр УАШТ-д таван жил дараалан түрүүлж, улсынхаа дэвжээнд таван жилийн турш ганц ч ялагдаагүй амжилтаа үргэлжлүүллээ.
Тэмцээний дүн:
Эрэгтэй:

62 кг: 1.Ө.Эрдэнэбаатар /Ральф/ 2.Ж.Цэгмид /Мондэ BJJ/ 3.И.Сүлд-Эрдэнэ /Мондэ BJJ/, Э.Банзрагч /Гаруда/

69 кг: 1.М.Даваадорж /Их шавь/ 2.Л.Лхагвасүрэн /Элф спорт/ 3.Э.Чинзориг /112 fight академи/, Б.Гантогтох /Гаруда/

77 кг: 1.Т.Мөнх /Гаруда/ 2.Х.Сүхбат /Мондэ BJJ/ 3.Н.Мөнхсаруул /112 fight академи/, М.Анар /Гаруда/
85 кг: 1.Б.Ариунцог /Элф спорт/ 2.Х.Оюунбат /Гаруда/ 3.Т.Нэмэхбаяр /Мондэ/, Д.Алтантулга /Гаруда/
Эмэгтэй:

48 кг: 1.Н.Чаминтуяа /Гаруда/ 2.Б.Халиун /Гаруда/ 3.Г.Энхсувд /Их шавь/, Б.Одгэрэл /Гаруда/

52 кг: 1.Т.Уянгаа /Гаруда/ 2.Б.Цэнджав /МУБИС JUMP/ 3.Э.Шүрэнцэцэг /МУБИС/
57 кг: 1.Г.Монголжин /Элф спорт/ 2.Л.Ариунзаяа /Мондэ BJJ/ 3.Э.Халиун /Их Шавь/
63 кг: 1.Сүнжидмаа /Женко/ 2.Цэнд-Аюуш /BB academy/ 3.Цэцэгдарьмаа /До.Говь хилэнц/, Хулан /МУБИС JUMP/.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.