НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

С.Амарсайхан: Тээврийн үнийг буулгах, чингэлэг тээврийг саадгүй нэвтрүүлэх хүсэлт тавьсан

Цар тахлын үед хилийн боомтын үйл ажиллагааг хэвийн явуулах, экспорт, импортын ачаа тээврийг эрчимжүүлэх үүрэг бүхий Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсэг өчигдөр Замын-Үүд боомтод ажиллаж, тодорхой зохион байгуулалтуудыг газар дээр нь хийгээд ирсэн.

Өнөөдрөөс хилийн боомтын үйл ажиллагаа жигдэрч, 49 чингэлэг бүхий 1000 гаруй тонн ачаа барааг Эрээний боомтоос татан авсан бөгөөд хүнс болон бусад бараа бүтээгдэхүүн зэрэг бүх төрлийн ачаа байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл өгөв. Тэрбээр Замын-Үүд-Эрээн боомтод үүсээд буй нөхцөл байдлыг сайжруулах, гацсан ачаа тээврийг эрчимжүүлэх зэрэг асуудлуудыг зохицуулах ажлын хэсгийг ахлан ажиллаж буй юм.

"Өчигдөр газар дээр нь ажиллах үедээ чингэлэг тээврийн үйл ажиллагааг халдвар хамгааллын нарийн чанд дэглэмийн дор эхлүүлж, "0" цэгээс 26 чингэлэг ачаа барааг хилээр оруулж ирсэн. Эдгээр ачаа нь БНХАУ-ын хилийн Эрээн боомтод гурван сар орчим саатсан. Тиймээс яаралтай оруулж ирэхэд анхаарсан. Хэрэв халдвар хамгааллын дэглэмээ сахиад сайн ажиллаж чадвал БНХАУ-тай тохиролцон ачаа тээврээ саадгүй авах боломжтой. Ачаа барааг ирсэн дарааллын дагуу татна. Түүнээс хэн нэгний ачааг түрүүлж авчирна гэх зүйлгүй. Тээвэрчид ачаа барааны үнийг үгсэн тохирч, нэмэх хөөрөгдүүлэх зүйлс гарч байгааг зохицуулна" гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
монгол
монгол
2022-01-12 15:31

монгол улсын Е--сайдын хүсэлтийг тоож үзээгүй улс Амарсайхний гуйлтыг авч үзхүү

Зочин
Зочин
2022-01-13 21:39

Ичих нүүрээ элгэндээ наасан хөгийн хулгайч шүү энэ дурак чадахгүй ёстой май бхйлгүй

Холбоотой мэдээ

Back to top button
2
0
Would love your thoughts, please comment.x
()
x