НийгмийнУЛС ТӨРХУУЛЬ

Д.Ихбаяр, Н.Уртнасан нарын араас Н.Тавинбэх сайд

Энэ жил өнгөрсөн жилүүдийг бодоход агаарын бохирдол мэдэгдэхүйц өссөн нь тоо баримтаар ч, нүдэн дээр ч харагдсан. Тиймээс ч дарга нар агаарын чанар муудах, бохирдол нэмэгдэж буй шалтгааныг өөр өөрийнхөөрөө тайлбарласаар. Тухайлбал, Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр иргэд хэт их шахмал түлш түлснээс утаа ихэссэн хэмээн амьдралаас хол тасархай байдлаа илтгээд онигоо болсон.

Ийн яриад удаагүй байтал БОАЖ-ын сайд Н.Уртнасан "8000 төгрөгөөр нүүрс авах уу, 1875 төгрөгөөр шахмал түлш авах уу гэдэг сонголтоос иргэд шахмал түлшийг түлхүү авч байгаа учир агаарын бохирдол их байна" хэмээн иргэдийн бухимдлыг төрүүлээд буй.

Гэтэл энэ тэнэглэл үргэлжлэв. Ажлаа мэддэггүй, иргэд нь долоо хоногт зургаан шуудай нүүрс л авдаг талонтой амьдарч буйг мэддэггүй ээлжит дарга нь Эрчим хүчний сайд Н.Тавинбэх болж байна.

Тэрбээр "Агаарын бохирдол, утаа нэмэгдсэн нь үнэн. Засгийн газраас Н.Уртнасан сайд бид хоёрт долоо хоногийн хугацаанд агаарын бохирдлыг бууруулах үүрэг өгсөн. Технологийн алдаанаас болж агаарын бохирдол нэмэгдсэн гэдэг худал. Ташаа мэдээлэл өгөхгүй байх хэрэгтэй байна. Түлшний үйлдвэрлэл, түгээлт хэвийн. Чанар стандарт хэвийн гэж гарч ирсэн. Түлшний чанар хадгалалт, тээвэрлэлтээс шалтгаална. Түлшний хэрэглээ өссөн нь утаа ихэссэнтэй холбоотой. Энэ маргашгүй үнэн" хэмээв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2022-01-12 18:52

Ene said ajlaa medexgui munxag tolgoi yum aa, xicheel surguuli amarchixsan udur gertee bgaa xuuxduudee dulaaxan bailgaxgui bol daarch xamuu tomuu xureed bgaa gedgiig ch oilgochix medremj bxgui xun yum aa.

Зочин
Зочин
2022-01-12 22:48

Ийм ацнуудыг ########уулаач.

Холбоотой мэдээ

Back to top button
2
0
Would love your thoughts, please comment.x
()
x