НИЙГЭМ

Хятад эмэгтэй сохор болзоогоор уулзсан залуугийн гэрт хамт тусгаарлагджээ

БНХАУ-ын Засгийн газар Бээжин-2022 өвлийн олимпын наадмаас урьтаж, коронавирусийн тархалтыг зогсоохын тулд хүн ам төвлөрсөн томоохон хотуудад хорио цээрийн хатуу арга хэмжээг авсаар буй. Гэнэтийн хөл хорионы шийдвэрээс болж иргэд байгаа газартаа хоригдох тохиолдлууд их байгаа аж.

Тодруулбал, Ван нэрээр өөрийгөө танилцуулсан бүсгүй сохор болзоогоор уулзсан залуугийн гэрт тусгаарлагдаад олон хонож байгаагаа мэдээлжээ.

Тэрбээр: "10 гаруй сохор болзооны уулзалт зохион байгуулснаас тав дахь болзооны үеэр танилцсан залуугийнхаа гэрт тусгаарлагдчихсан. Болзоот залуу минь хоол сайн хийдэг учир өдөр бүр амттай хоол идэж байгаа" хэмээжээ. Ван болзоот залуугийнхаа гэрт хамт амьдраад дөрөв хонож байгаа аж.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button