НИЙГЭМ

Увс аймагт нэг сарын хугацаанд хязгаарлалт тогтоолоо

Увс аймгийн Онцгой комиссоос ирэх хоёрдугаар сарын 10 хүртэл хорио тогтоожээ. Тодруулбал, эл хугацаанд иргэдийг олон нийтийн арга хэмжээ, жагсаал, цуглаан зохион байгуулахыг хориглосон байна.

Харин хүнсний зах, барилгын материалын дэлгүүрийг 10:00 цагаас 18:00 цаг хүртэл, худалдааны төв, хүнсний дэлгүүрийг 08:00 цагаас 22:00 цаг хүртэл ажиллуулах шийдвэр гаргажээ.

Түүнчлэн сар шинийн баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэж, бүх шатны төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, нутгийн зөвлөлийн золголт зохион байгуулахгүй байхыг үүрэг болгожээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button