СПОРТ
Ц.Дамдин агсны нэрэмжит “Андын наадгай” тэмцээн болно

Монгол Улсын ардын багш, МУГТ, жүдо бөхийн Олимпын мөнгөн медальт Цэндийн Дамдин агсны нэрэмжит “Андын наадгай” мөсний шагайн харвааны тэмцээн болно
Ц.Дамдин нутаг орондоо хөгжүүлэх зорилгоор Онон голын мөсөн дээр анх 2015 онд эл тэмцээнийг санаачилж байжээ. Түүнээс хойш Хан Хэнтий аймагт мөсний шагайн харваа улам дэлгэрч мэргэн харваачдын эгнээ тэлсээр байна.
“Андын наадгай” мөсний шагайн энэ удаагийн тэмцээн аны нээлттэй тэмцээн энэ сарын 15-16-ны өдөр Биндэр сумын Онон голын мөсөн дээр болно.
Тэмцээнийг Хэнтий аймгийн ЗДТГ, Биеийн тамир спортын газар, МҮМШХ-ны Хан хэнтий салбар, Ц.Дамдин гэр бүл, үр хүүхэд хамтран зохион байгуулж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.