Нийгмийн

О.Батбаяр: Омикроны үед "Арбидол", "Норов-7" уух шаардлагагүй

Монгол Улсад коронавирусийн Омикрон мутацын давлагаа эхэлж байгаа. Эл мутац өдөрт 30-40 мянган хүнд тархах чадвартай тул иргэд юуг анхаарах хэрэгтэй талаар УОК-ын Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяраас тодрууллаа.

-Омикроны үед дархлаагаа хэрхэн дэмжих вэ?

-Монголчууд Д витамины дутагдалтай байдаг. Омикроны үед дархлаагаа 4000-тай Д витаминын 14 хоног уух нь зохимжтой бөгөөд ямар нэгэн илүүдэл болох эрсдэлгүй. Том хүн, хүүхэд ялгаагүй тунгаар хэрэглэнэ. Ер нь Д витамины дутагдал гэж байхаас илүүдэл гэж тэр бүр монголчуудын дунд бага байдаг.

-Иргэд бусад альфа, дельта мутацын үед арбидол, мана, норов зэргийг хэрэглэж байсан. Үүнийг омикрон мутацын үед хэрэглэх тохиромжтой юу?

-Омикрон мутац зөвхөн амьсгалын дээд замд халдварладаг. Уушги руу орж хүндэрдэггүй гэдгийг ДЭМБ тогтоосон. Тиймээс арбидол, мана-4, норов-7 уух шаардлагагүй. Энгийн томуугийн үед ямар эмчилгээ хийдэг яг түүн шиг л гэрээр шим тэжээлтэй хоол идэж уугаад эмчлэх хэрэгтэй.

-Тэгвэл иргэд эмийн багц дахин авах шаардлагагүй гэсэн үг үү?

-Тийм. Арбидол зэрэг хүчтэй антибиотик зэрэг нь омикрон мутацын зохист эмчилгээ биш. Нийгмийн даатгалын санг хэрэгцээгүй ачаалуулах шаардлагагүй. Учир нь омикрон зөвхөн амьсгалын дээд замд л халдварлана. Хүндрэл гэж байхгүй. Омикрон мутацын үед уруул хөхрөх, ухаан балартах шинж илрэхгүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-13 16:47

Энэ бас л хэтэрхий мэргэн жараахай нэгтэй болжээ

Холбоотой мэдээ

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
()
x