НИЙГЭМХУУЛЬ

Өнгөрөгч долоо хоногт 27 иргэн угаартаж эмнэлгийн тусламж авчээ

Угаарын хийд хордлогоос өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалцгаая. Засгийн газрын “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” шийдвэрийг хэрэгжүүлэх чиглэлээр Улаанбаатар хотоос орох, гарах замын постуудад 2022 оны нэгдүгээр сарын 07-ны өдрөөс, 13-ны өдрийг хүртэл долоон хоногийн хугацаанд 10709 тээврийн хэрэгсэл, 25831 зорчигчийг шалган нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж, илэрсэн зөрчилгүй байна.

Өнгөрөгч 7 хоногт иргэд угаарын хийд хордсон талаар 8 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж 27 иргэн хөнгөн болон хүндэвтэр хэлбэрээр угаартан эмнэлгийн тусламж үйлчилгээнд хамрагдсан байна.

Гар хийцийн буюу энгийн зуухтай, зуух, яндангийн битүүмж муугаас утаа гарч угаартсан, угаар мэдрэгчгүй, угаар мэдрэгчтэй боловч зай дууссан, эвдэрсэн, яндагийн сойлт хаасан, янданг хөөлөөгүй зэрэг шалтгаан нөхцөл тогтоогдож байгаа тул угаарын хийд хордох улмаар эрдэнэт хүний амь нас эрсдэж болзошгүйг анхаарч, мэргэжлийн байгууллагуудын заавар, зөвлөмжийг хэрэгжүүлэхийг уриалж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x