Нийгмийн
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Камергүй газарт байршуулсан автомашины дөрвөн дугуйг хулгайлжээ

Өнгөрсөн шөнө буюу нэгдүгээр сарын 13-14-нд шилжих шөнө "Буянт-Ухаа2" хорооллын камергүй хэсгээс автомашины дөрвөн дугуйг нь тайлж хулгайлаад зугтсан байна.
Оршин суугчдын зүгээс НОСК болон СӨХ-г баруун тийшээ харсан камер суурилуулж өгөхийг хүсээд байгаа аж.
"Автомашины жолооч эмэгтэй, тоногдсон машинаа хараад яах учраа олохгүй уйлж зогссон" гэдгийг оршин суугч нар хэлж байна.
Иймд жолооч та анхаарал болгоомжтой байж, камергүй газар тээврийн хэрэгслийг тавихаас зайлсхийх хэрэгтэй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Машин дотроо камер тавиач. Ар урдаа. Тийм ч үнэтэй биш байсан.