НИЙГЭМ
Жүжигчин Э.Пүрэвжаргал СТА боллоо

Эмэгтэй жүжигчид дундаа хамгийн нээлттэй, “Эршүүд” гэгддэг ч ихэвчлэн эмэгтэйлэг, танхил бүсгүйн дүрийг чадварлаг бүтээдэг үзэсгэлэнтэй жүжигчин бүсгүй бол Э.Пүрэвжаргал. Оролцсон нэвтрүүлэг, тоглосон уран бүтээл бүрдээ өөрийгөө шингээж, сорьж явдаг тэрбээр "Сүүдрээр гэтэгч" нэртэй шинэхэн уран бүтээлд тоглоод буй.
Авъяаслаг жүжигчин бүсгүй өнөөдөр /2021.01.14/ СТА цол тэмдгээр энгэрээ мялаажээ.
Тэрбээр “37-р точка”, “Аdmin Z”, “Сүүлчийн шөнө”, “Ороолон”, “Богд хаан”, “Харанхуй хад”, “Хөхөөний үүр”, “Тусгай 7-р тасаг”, “Хилгүй жим”, "Бүтэн амьдрал"ОАУСК, "30 өдөр 30 секс" зэрэг 10 гаруй уран сайхны кино, олон ангит кинонд гол болон туслах дүрд ажилласан билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
huurhun ohin ingeed s#a bolvoo gej.