УЛС ТӨР

У.ХҮРЭЛСҮХИЙН ШАХАЛТ: “Эдгээр сайд нарыг чөлөөлбөл ПАРЛАМЕНТЫН ГАДНААС томилгоог хий”

Эрх баригч намын залуу үеийнхэн Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргаар батламжилсныхаа дараа ҮХЦ дээрх давхар дээлний агуулгыг түргэвчилж, засгаа сэлгэн томилохоор нэгдээд байсан. Гэвч шинэ оны өмнөхөн товлогдсон ҮХЦ-ийн маргаан хойшилж, өнөөг хүртэл тов нь зарлагдаагүй байгаа юм. ҮХЦ-ийн маргааныг Ерөнхийлөгчийн зүгээс хойшлуулах чиглэл өгсөн нь ч үндсэндээ тодорхой болсон.

Тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа танхимаа бүрдүүлэхдээ ҮХНӨ-ийн дагуу "дан дээл"-тэй сайд нарын бүрэлдэхүүнийг ханган томилоод байсан. Улмаар Л.Оюун-Эрдэнэд Ерөнхий сайдын албан тушаалаа хүлээлгэн өгөхдөө ч тэр ҮХНӨ-ийн "давхар дээл"-тэй ажиллах сайд нарын тоог бариулах чиглэл өгч байв.

Гэвч танхимын гаднаас томилогдсон сайд нар УИХ дээр салбарын асуудлаа хамгаалж чаддаггүй, хэт сул ажиллаж байна гэх шалтгаанаар эрх баригчид өөрдийн хийсэн тогтолцооны өөрчлөлтөө эвдэхээр завдаж буй.

Харин Ерөнхийлөгчийн зүгээс “Сайд нар одоо л нэг ажлын эвээ олж байхад огцруулах байдлаар дахин шинэ хүн томилбол ажил чинь бүр явахгүй байх эрсдэлтэй. Эсвэл чадамжгүй ажиллаж байгаа сайд нараа парламентын гаднаас сэлгэн томил. МАН өөрсдийн баталсан ҮХНӨ-ийг хоёр жил хүрэхгүй хугацааны дараа үгүйсгэвэл ирээдүйн улс төр чинь юу болох вэ” гэх агуулгаар цэцийн маргааныг хойшлуулах чиглэл өгсөн гэх мэдээлэл байна.

Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч давхар дээлтэй сайд нарын тоог нэмэхийг дэмжээгүй. Уг асуудал олон нийтэд ил яригдаж эхэлбэл сөрөг байр суурь илэрхийлнэ гэдгээ МАН-ын залуу удирдлагуудад сануулсан гэсэн үг.

Тиймээс ч намрын чуулганы сүүлээр олон нийтийн шүүмжлэлийг ихээр хүлээж буй, хэт сул ажиллаж байгаа хэд хэдэн сайдыг чөлөөлж, танхимын гаднаас чөлөөлөх хувилбар сүүлийн өдрүүдэд идэвхтэй яригдаж байгаа аж.

Хамгийн эхэнд чөлөөлөгдөх эрсдэлтэй сайдаар утааны агуулгаар Н.Уртнасан, ачаа эргэлт, гадаад харилцааны асуудлаар Л.Халтар, Б.Батцэцэг, Н.Ёндон нар нэрлэгдэж буй. Мөнхүү Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярыг сэлгэн томилох хувилбар дээр үндсэндээ тохирчээ. Эрүүл мэндийн сайд С.Энхболдыг чөлөөлөх эсэх дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эцсийн байдлаар хариу өгөөгүй байгаа гэх мэдээлэл байна.

Эрх баригчид ҮХЦ-ийн маргааныг явуулах эсэх дээр Ерөнхийлөгчийн шахалтад орж, эхний ээлжид гаднаас хэд хэдэн сайд сэлгэн томилох хувилбар дээр тохиролцсон нь үнэн бол дээрх сайд нарыг намрын чуулганы сүүлийн өдрүүдэд чөлөөлөх чигтэй байна гэсэн үг. Нөхцөл байдал ингэж эргэвэл танхимын гаднаас дахин сэлгэн томилгоо хийхээс өөр аргагүй юм.  Нөгөө талд сайд нарыг чөлөөлөх асуудал бүр нам зогсож ч мэдэхээр нөхцөл байдалд оржээ.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Л.Оюун-Эрдэнийн танхим Х.Нямбаатар, Л.Энх-Амгалан, Б.Жавхлан гэсэн давхар дээлтэй сайд нар дээр багахан манлайлал үүссэн. Ихэнхдээ танхимын тэргүүндээ хэт нэмэргүй, салбарын сайд нар хийчих агуулга дээр өөрөө гарч ирсээр буй нь үнэн. Дотоод байдлаараа аргал түлээгээ ч Ерөнхий сайд нь өөрөө оруулж, хогоо ч өөрөө шүүрдсэн, хэт “тамиргүйдүүлэх” бүтэцтэй яваа нь үнэн. 

Гэвчиг Ерөнхийлөгчийн хориглосончлон, одоо л нэг ажлын эвээ олж яваа сайд нараа члөөлж, дахин шинэ хүн оруулж ирэхээр ажилдаа дадах хугацааг нь дахиад л хүлээнэ гэсэн үг. Намрын чуулганы хугацаанд тэд санаснаа хийж амжихгүй бол хаврын чуулганаар хүлээгдэх сэдвүүдийн нэг болно. Тэр хүртэл улс төрийн нөхцөл байдал яаж ч өөрчлөгдөж болох юм. Ер нь сайд нараа чөлөөлчихмөөр байвч энэ нь танхимын тэргүүний санаан зоргоор явчих асуудал биш байгаад л бүх учир байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
25 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-17 08:29

hurelsuh gej neg hamag rating ni unaj baigaa nuhur bainaa

Малын эмч
Малын эмч
2022-01-17 08:37

Шүлхий өвчин улсын хэмжээнд гарчихаад байхад Мэндсайхан ажлаа хийх хэрэг үү.

Зочин
Зочин
2022-01-17 08:50

MAN taraachee

Зочин
Зочин
2022-01-17 08:51

huuk yer ni manii unemlehee butsaaj ugsun yumuu maniin darga shig l baihiin

Зочин
Зочин
2022-01-17 08:52

Энэ удаа Хүрэлёүхийн зөөв

Зочин
Зочин
2022-01-17 08:52

hurelsuhee chi ene utaagaa haraachee ugaartaj uhlee bid nar

Зочин
Зочин
2022-01-17 08:53

Самардаг санааа муутаа ########уулаачэээээээээээээ

Зочин
Зочин
2022-01-17 08:57

utaagaa shiidej cahdahgu haltar heden saidiig halsan ni deeree shahalt nitr bol bish shuu ene harinch zuv ajlaa hiijb aina

Зочин
Зочин
2022-01-17 09:03

hurelsuh ingej baihaar zugeer ajlaa ugchihuu odo ahiad 5n jil yaj haraalgah gee vee

Зочин
Зочин
2022-01-17 09:07

hurelsuh chamd odoo mongoliin ard tumen urgui zugeer ####j uz

zuv zug Hurelsuhiin zuv
zuv zug Hurelsuhiin zuv
2022-01-17 10:32

bat

Zochin
Zochin
2022-01-17 10:42

Ajil turul yavakhaa bolilloo. Uls oron khetsyydej, ard tymnii chin' amidral udruus udurt doroitoj bna. Naad sandal shireebiikhee asuudliig khurdan neg tiish n' shiidej duusgaachee. Ingrseer baital bas 4 jil n' duusakh n'. Zavaarsan um be.

irgen
irgen
2022-01-17 11:06

Оюунэрдэнэ бол хуурамч дамбийжаа, жинхэнэ лидэр нь биш. Хүрэлсүхийн утсан хүүхэлдэй, намын дарга болоод ч нэмэр болсонгүй.

Зочин
Зочин
2022-01-17 11:27

Хөхнөөсөө гараагүй оюуэрдэнэ ээждээ загнуулждээ

Зочин
Зочин
2022-01-17 13:24

Үнэн бол Хүрэлсүхийн зөв . Байд#### ийм байхад одоо болтол " тахир татуу " ЗГ - тай - танхтиаа сэлгэж цэвэрлэх нь бүү хэл сэлбэж гүйцээж чадахгүй , ЕС - тйн онцгой бүрэн эрхээ эдэлж чадахгүй ШАХАЛТ - ДАРАМТАД цаг ####даж байгаа нь Оюунэрдэнэ хэн бэ ? , гэдгийг л харуулж байна . Бодот байд#### удахгүй бтз дээ...

Kca
Kca
2022-01-17 13:42

Хүрэлсүхийн зөв. Оюун-Эрдэнэ учраа олохгүй хэт б####чирдаж байна.

Зочин
Зочин
2022-01-17 14:08

Хүүкийн амыг дагав#### Ам тосдоно.

Батаа
Батаа
2022-01-17 15:35

самраа хэмээх шадар сайд амарсайхан хотыг утгаар угжсан аварга хэмээх бөх сумьяабазар нарыг огцруулах хэрэгтэй

Гомдмоор төр
Гомдмоор төр
2022-01-17 17:41

Хүрэлсүх үхэж монголын төр цэвэршинэ ШҮҮ!!!

Зочин
Зочин
2022-01-17 18:42

Хүрэлсүхийн зөвөө. Монголд тэр 76 улс төрчөөс өөр мэргэжлийн хүмүүс байхгүй болсон уу. Одоогийн сайд нар чадваргүй байгаа бол сонголт томилгоо чинь л буруу байна. Оюун-Эрдэнэ өөрөө ч жул, зөвлөхүүд нь ч ангайсан хэдэн охид бүтэхгүй нь. Энхболд, Амарсайхан, Нямбаатар, Номин, Уртнасан гээд дандаа муу нэртэй, чадвар сул сайд нартай засаг бүрдсэн

Зочин
Зочин
2022-01-17 22:00

ЕРөнхийлөгч МАШ ЗӨВ ХЭЛЖДЭЭ . САЙД НАР ОДОО
Л НЭГ ЭВЭЭ ОЛЖ БАЙХАД СОЛИНО ГЭДЭГ ЁСТОЙ БУРУУ ШҮҮ. ШИНЭ САЙД НАР ГАРВАЛ АЖИЛДАА ДАСАХ ГЭСЭЭР БАЙТАЛ АЖИЛ ЧИНЬ ЖИНХЭНЭ НУРНАДАА. ЯАДАГ Ч БАЙСАН ЗГ БҮРЭН БҮТНЭЭРЭЭ АЖИЛЛАЖ БӨЙВАЛ ХИЙСЭН АЖИЛ ЧИНЬ АРД ТҮМЭНД АРАЙ ИЛҮҮ
ҮНЭЛЭГДЭНЭ

Зочин
Зочин
2022-01-18 00:47

давхар дээл дараагийн сонгууль будаа

Батцэцгийг хурдан сольмоор
Батцэцгийг хурдан сольмоор
2022-01-18 03:10

ГХСайд Батцэцэг гадаад харилцааг бүрэн унагаж байна. Солимоор байна

Зочин
Зочин
2022-01-25 14:24

Ерөнхийлөгчийн түмэн зөв. Сайдуудаа яаж ажиллуулах нь Ерөнхий сайдын удирдлагын ур ухаанаас шууд хамаар####тай

Зочин
Зочин
2022-02-07 10:35

Нэг улсын гадаад харилцааг бизнес эрхэлж байсан хэлний , тэгээд туршлагагүй мэдлэг муутай з####ьхай, сжэтийд дуртай. улс орноо боддогүй хүнээр таьсан нь ёстой гутамшиг. Энэ Гадаад яамны сайдыг нэгдүгээр солих ёстой. Үнэхээр гутамшиг. Тэгээд ТВ- эгээр өөрийгээ рекламдах дуртай_ дипломат гэж үзэхээргүй мэргэжлийн бус хүнээр зөвлөхөө хийлгэж байх нь ямар учиртайг үл ойлгоно.

Холбоотой мэдээ

Back to top button
25
0
Would love your thoughts, please comment.x
()
x