Г.Сайханбаярыг сайдаас нь чөлөөлбөл ЗХЖШ-ыг удирдуулна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар "дан дээл"-тэй сайд нарынхаа ихэнхийг огцруулж, УИХ-аас нөхөн томилгоо хийхээр хүлээж буй. Энэ хүрээнд парламентын гаднаас томилогдсон хэд хэдэн сайд огцрохоор яригдаж буйн нэг нь Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр юм.
Тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуульд МАН ялсны дараа У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газарт багтаж, улмаар Л.Оюун-Эрдэнийн танхимд улиран сонгогдсон юм.
Г.Сайханбаяр нь салбартаа ажилласан туршлагатайгаас гадна У.Хүрэлсүхийн сайн найз гэдэг тодотголтойгоор улс төрийн албан тушаалд томилогдсон.
Тэгвэл Л.Оюун-Эрдэнийн танхим "дан дээл"-тэй сайд нараа чөлөөлсний дараа Г.Сайханбаярыг Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар томилох хувилбар дээр МАН-ын томчууд тохирсон гэх мэдээлэл байна. Тэрбээр Ерөнхийлөгч тус газрын даргыг шууд томилох эрхтэй тул уг журмаар сайдаас огцронгуут нь ЗХЖШ руу томилгоог нь хийх чигтэй байгаа аж.
Эдүгээ ЗХЖШ-ын даргаар Д.Ганзориг ажилладаг бөгөөд түүнийг Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд томилж байсан түүхтэй. Улмаар Ерөнхийлөгч асан Х.Баттулга бүрэн эрхийн хугацаа дуусахаас хэдхэн хоногийн өмнө Д.Ганзоригт дэслэгч генерал цол олгож байв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд бүрэн эрхээ хэрэгжүүлснээс хойших хугацаандаа ЗХЖШ-ын даргыг солиогүй байгаа аж.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жанжин штабт зүгээр томилгоо байх
Саыдаас нь огцруулаад зүгээр явуулаач
ene ajlaa hiij chadahgui baina geed halj bga busuu tegeed uur gazar dargaluul ni geeed bhiin haashaa yum be
Чөлөөл
БХ-н саидаар сүүлиин 30-н жилд Саиханбаяр шиг саид гараагүи юм ! Тэр БХ-салбарт “ Рот, Батальоноос авахуулаад бүх албан тушаалыг хииж , АН-н ЗГ-н үед Стратегиин газарын даргаар ажиллан БХ-н 5-н багц хуулиин ажилын хэсгииг удирдан батлуулж , БХЯ-аа үндсэн чиг үүргиин Яам болгон мөрдөстэи хүн болгон хүнии тэтгэвэрт гараад авдаг баисан 36-н сарын цалин үгүи болоход ёстои тэмцэж явж хэвээр авч үлдсэн Жанжин штабын акадьем төгсөн салбартаа ганц үнэлэгдсэн хэзээ ч улс төрждөггүи албан тушаал алдар цол гээд гүидэгүи иим л залуу … Мөнч олон саид дарга нартаи ажилсан даа ! Армиинхаа төлөө , офицер албан хаагчидаа хамгаалаад ямар ч дарга саид гишүүн баисан үгээ хэлж чаддаг иим л генерал даа ! Энэ засгиин газарын ганц нүдээ олсон томилгоо баисан . Одоо оронд нь хэн ч очсон наанаа жагсаж хүлээн авна , Цаанаа хүн гэж хүлээж авахгүи л бол уу !!