УЛС ТӨР

Г.Сайханбаярыг сайдаас нь чөлөөлбөл ЗХЖШ-ыг удирдуулна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар "дан дээл"-тэй сайд нарынхаа ихэнхийг огцруулж, УИХ-аас нөхөн томилгоо хийхээр хүлээж буй. Энэ хүрээнд парламентын гаднаас томилогдсон хэд хэдэн сайд огцрохоор яригдаж буйн нэг нь Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр юм.

Тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуульд МАН ялсны дараа У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газарт багтаж, улмаар Л.Оюун-Эрдэнийн танхимд улиран сонгогдсон юм.

Г.Сайханбаяр нь салбартаа ажилласан туршлагатайгаас гадна У.Хүрэлсүхийн сайн найз гэдэг тодотголтойгоор улс төрийн албан тушаалд томилогдсон.

Тэгвэл Л.Оюун-Эрдэнийн танхим "дан дээл"-тэй сайд нараа чөлөөлсний дараа Г.Сайханбаярыг Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар томилох хувилбар дээр МАН-ын томчууд тохирсон гэх мэдээлэл байна. Тэрбээр Ерөнхийлөгч тус газрын даргыг шууд томилох эрхтэй тул уг журмаар сайдаас огцронгуут нь ЗХЖШ руу томилгоог нь хийх чигтэй байгаа аж.

Эдүгээ ЗХЖШ-ын даргаар Д.Ганзориг ажилладаг бөгөөд түүнийг Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд томилж байсан түүхтэй. Улмаар Ерөнхийлөгч асан Х.Баттулга бүрэн эрхийн хугацаа дуусахаас хэдхэн хоногийн өмнө Д.Ганзоригт дэслэгч генерал цол олгож байв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд бүрэн эрхээ хэрэгжүүлснээс хойших хугацаандаа ЗХЖШ-ын даргыг солиогүй байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-17 08:58

Жанжин штабт зүгээр томилгоо байх

Зочин
Зочин
2022-01-17 08:59

Саыдаас нь огцруулаад зүгээр явуулаач

Зочин
Зочин
2022-01-17 09:31

ene ajlaa hiij chadahgui baina geed halj bga busuu tegeed uur gazar dargaluul ni geeed bhiin haashaa yum be

Зочин
Зочин
2022-01-17 13:24

Чөлөөл

Б.Б
Б.Б
2022-01-18 13:06

БХ-н саидаар сүүлиин 30-н жилд Саиханбаяр шиг саид гараагүи юм ! Тэр БХ-с####барт “ Рот, Бат####ьоноос авахуулаад бүх ####бан туша####ыг хииж , АН-н ЗГ-н үед Стратегиин газарын даргаар ажиллан БХ-н 5-н багц хуулиин ажилын хэсгииг удирдан батлуулж , БХЯ-аа үндсэн чиг үүргиин Яам болгон мөрдөстэи хүн болгон хүнии тэтгэвэрт гараад авдаг баисан 36-н сарын ц####ин үгүи болоход ёстои тэмцэж явж хэвээр авч үлдсэн Жанжин штабын акадьем төгсөн с####бартаа ганц үнэлэгдсэн хэзээ ч улс төрждөггүи ####бан туша#### ####дар цол гээд гүидэгүи иим л з####уу … Мөнч олон саид дарга нартаи ажилсан даа ! Армиинхаа төлөө , офицер ####бан хаагчидаа хамга####аад ямар ч дарга саид гишүүн баисан үгээ хэлж чаддаг иим л генер#### даа ! Энэ засгиин газарын ганц нүдээ олсон томилгоо баисан . Одоо оронд нь хэн ч очсон наанаа жагсаж хүлээн авна , Цаанаа хүн гэж хүлээж авахгүи л бол уу !!

Холбоотой мэдээ

Back to top button
5
0
Would love your thoughts, please comment.x
()
x