ДЭЛХИЙНИЙГЭМ

Казахстан: ОХУ-ын иргэнийг долоон удаа хутгалж, толгойд нь бууджээ

Казахстанд Мария Ким гэх ОХУ-ын иргэнийг долоон удаа хутгалж, толгойнд нь буудсан хэрэг гарлаа. Энэ талаар “Телеграм” суваг мэдээлэв.

Тус сувгийн мэдээлснээр, 26 настай оросын иргэн Казахстаны Жамбыл мужийн Тараз хотод кофе шопт даргаар ажилладаг байжээ. Тус кофе шопын ажилчид нь түүнийг харих үед нь машин явуулъя гэхэд нь тэрбээр татгалзсан аж. Мария Ким кофе шопоо хааж байхад нь үл таних хүмүүс түүн рүү дөхөж очоод долоон удаа хутгалж, дараа нь толгой руу нь хяналтын буудлага хийсэн байна. Халдлага үйлдэгчид тус кофе шопыг дээрэмдэхийг завдаж байсан эсэхийг тодруулж байна.

Өмнө нь Мария Ким оросын Свердловск мужийн Тавда хотод амьдардаг байжээ. Тэрбээр гурван хүүхэдтэй юм байна.

Казахстанд болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр ийнхүү оросын эмэгтэй иргэн амиа алдсан талаар ОХУ-ын ЭСЯ-наас нэгдүгээр сарын 14-нд мэдээлсэн. ОХУ-ын дипломатчид үүссэн нөхцөл байдлыг хяналтдаа авахыг хүсэн Жамбыл мужийн удирдлагад хандсан ба одоо бусдын гарт амиа алдсан Мария Кимийн ар гэрт эд материалын тусламж үзүүлэх асуудалд анхаарал хандуулж, хэргийг шалгаж эхэлсэн байна.

(Эх сурвалж: Telegram)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
1 сар 15, 2022 18:12

үмхий хулмаснууд

Зочин
Зочин
1 сар 17, 2022 15:18

Барууны турхирсан террористууд зэрлэг бна шүү. Энгийн иргэн хэзээ ч эмэгтэй хүн рүү зэвсэг барьж дайрахгүй. Цаана нөгөө АНУ л хатгаж бгаа нь тодорхойш дээ. Хэдэн х�##�тар ногооны төлөө улсаа худ�##�дахад бэлэн хөлснийхөөн гэж...

Зочин
Зочин
1 сар 17, 2022 15:20

Орос иргэдээ хамга�##�ахаар үлдэх нь гарцаагүй боллоо. Алуулдаг орос просто жёртв

Холбоотой мэдээ

Back to top button