Нийгмийн

Гал түймэрт өртсөн нэг иргэн амиа алдлаа

Нийслэлийн хэмжээнд 2022 оны нэгдүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны нэгдүгээр сарын 16-ны өдрүүдэд гал түймрийн 35, аврах ажиллагааны гурав, нийт 38 удаагийн дуудлагаар гал түймэр унтраах, аврах ангиуд үүрэг гүйцэтгэсэн.

Дээрх дуудлагын тоог өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 29,6 хувиар өссөн дүнтэй байна. Дээрх хугацаанд гал түймрээс нэг тэрбум төгрөгний эд хөрөнгийг авран хамгаалж, утаажилтын бүсээс нэг иргэнийг гаргаж ажилласан байна. Мөн тус хугацаанд гал түймэрт өртөж нэг иргэн нас барсныг Багахангай дүүргийн Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-17 09:42

Амиа �##�длаа гэж бичих юм болвсролгүй сэтгүүлчдийн мода юү

Холбоотой мэдээ

Back to top button