НИЙГЭМЭДИЙН ЗАСАГ

“ТRQ”-ийн жижиг хувьцаа эзэмшигчид Монголын Засгийн газартай барьцав

“Туркойз Хилл Ресурсес” компанийн жижиг хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл “Пентватер капитал менежмент” дахин захидал илгээсэн байна. Тус компаниас Оюу толгой төсөлтөй холбогдуулж, далд уурхайн зардал хэтэрсэн асуудалд нөхөн төлбөр авах ёстой гэсэн байр суурь илэрхийлэн, Арбитрын шүүхэд хандаад байсан билээ.

Сүүлийн үед “Рио Тинто” групп болон Монголын Засгийн газрын хоорондох хэлэлцээний үр дүнд уялдуулж, “Бид ч мөн ингэх эрхтэй” гэх шаардлагыг ПКМ-ээс тавих болсон. Тодруулбал, Монголын Засгийн газарт оногдож байсан 2.3 тэрбум ам.долларын өрийг хөрөнгө оруулагч тал тэглэсэн юм.

Тэгвэл энэ нь “Туркойз Хилл Ресурсес”-ийн жижиг хувьцаа эзэмшигчдэд дарамт болж буй талаар онцолжээ. Иймд мөн адил нөхөн төлбө авах ёстой хэмээн уг захидалдаа дурдаж, “Рио Тинто”-гийн ТУЗ-ийн хараат бус гишүүдийг байр сууриа илэрхийлэхийг хүсжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button