Нийгмийн

НЦУГ: Гялгар уут түлж, утаа гаргаж буй зөрчлийг илрүүлсэн

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, НХМГ, “Таван Толгой Түлш” ХХК-иас нийслэлийн агаар, орчны бохирдлын талаар өнөөдөр /2022.01.17/ мэдээлэл хийв.

Тухайн мэдээллээр ЦЕГ-аас: "НМХГ-тай хамтран хийсэн шалгалтаар түүхий нүүрс түлэхийг завдсан, түлсэн, хадгалсан болон гялгар уут түлж байсан зөрчлүүдийг илрүүлж таслан зогсоосон.

Түүнчлэн түлэх зориулалтаар хадгалж байсан 10500 кг түүхий нүүрсийг Амгалан дулааны цахилгаан станцад хүлээлгэж өгсөн" гэв.

Өнгөрөгч долоо хоногт зориулалтын бус түлээ түлж, утаа гаргаж байна гэх иргэдийн гомдол 11 бүртгэгдсэн байна. Харин угаартсан 17 дуудлага бүртгэгдсэнээс 47 иргэний бие хүнд, хөнгөн хэлбэрээр хохирч, нэг иргэн амь насаа алдсан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2022-01-17 17:16

Bulgaria ulsad ashiglagdah bolomjgui huuchin huvtsasig kg hyamd hudaldan avch tulshind heregledeg uym bna TV r harlaa

Утаажав
Утаажав
2022-01-17 22:24

Ээ бурхан ямар том гэмт хэрэг илрүүлээ вэ.

Холбоотой мэдээ

Back to top button