Нийгмийн

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тайвань хүүхдийн зураг ашиглан, хандив цуглуулсан иргэнд хариуцлага тооцно

Цахим орчинд бусдын нэр, зураг, дансны дугаар ашиглан залилан хийх гэмт хэрэг ихсэж буйг цагдаагийн байгууллагаас иргэдэд сэрэмжлүүлж буй. Мөн иргэдийн цахим хуудсанд хууль бусаар нэвтэрч, чатаар мөнгө гуйх, залилах гэмт хэргүүд ч мөн нэмэгдэж байна.

Тухайлбал, Тайвань хүүхдийн зураг, мэдээлэл ашиглан олон нийтээс мөнгөн тусламж гуйсан иргэнийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ. Тухайн иргэн олон хүнтэй цахим группд:

"Сайн байна уу. Охин минь зургаан сартай. 2021 оны арванхоёрдугаар сард нүдний хорт хавдар гэх онош аван эмчлүүлж байгаа. Охины минь нэг нүд сохорсон. Цаашлаад амь насанд ч аюултай. Өвчиндөө шаналан уйлсаар ядраад унтдаг. Үнэхээр зүрх минь тэсэхгүй нь. Хагалгаа хийлгэх гэсэн ч 62 сая төгрөг болно. Энэ их мөнгө бид хоёрт байхгүй. Гуйж байна. Охины минь амийг авраач. Охиныг минь орчлон хорвоог ядаж нэг нүдээр нь харахад туслаач дээ" гэжээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иймд иргэд үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээллийг цахим орчинд түгээхээс зайлсхийх, бусдад мөнгөө алдахаас сэрэмжлүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button