Нийгмийн

Эрэн сурвалжлагдаж байсан есөн иргэнийг эсэн мэнд оллоо

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор энэ оны нэгдүгээр сарын 10-16-ны өдрүүдэд шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэжээ.

Энэ үеэр бусдын биед гэмтэл учруулах хоёр хэргийг таслан зогсоож, гэмт хэрэгт сэрдэгдсэн хоёр, шүүхийн хариуцагч дөрөв, зөрчлийн улмаас эрэн сурвалжлагдаж байгаа хоёр, оршин суух газраасаа сураггүй алга болсон нэг, нийт эрэн сурвалжлагдаж байсан есөн хүнийг олсон байна.

Мөн хууль тогтоомж зөрчсөн 34 зөрчлийг илрүүлэн шилжүүлж, 78 хүнд зөвлөн тусалж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй болсон 28 хүнийг яаралтай тусламжийн 103-т үзүүлэн, ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ.

Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах зорилгоор нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25, 42 дугаар хороонд Мягмар, Баасан гарагуудад хороо, дүүргийн ажилтнуудтай хамтран иргэдийг угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, зөвлөмж өгч хамтран ажиллаж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button