НИЙГЭМ

Д.Сумьяабазар: 74 төрлийн зөвшөөрлийг цуцалсан нь сэтгэлийн үүднээс гаргасан шийдвэр

Энэ жилээс эхлэн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 74 төрлийн худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид зөвшөөрөл авахгүйгээр үйл ажиллагаа эрхлэх боломжтой болсон.

Чухам яагаад 74  төрлийн ажил үйлчилгээг онцолсон талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар тайлбарлахдаа "...Эдгээр 74 төрлийн ажил үйлчилгээ нь нийслэлийн олонх иргэдийн хувьд өдөр тутмын орлогын эх үүсвэр төдийгүй жижиг, дунд үйлдвэрлэгчдийн эрхэлж буй ажил үйлчилгээ багтаж байгаа. Ингэснээр төрийн хүнд суртал, авлигыг багасгахын сацуу ард иргэдийн төрд итгэх итгэл нэмэгдэж, төр иргэний гүүр болж буй байгууллагуудын тухайд ч итгэлцэл үүсэх эв нэгдлийн эхлэл тавигдаж байгаа. Энэ бол иргэд, аж ахуйн нэгжээ дэмжсэн шиг дэмжье гэдэг сэтгэлийн үүднээс гаргасан шийдвэр. Монгол Улс жил бүрийн эцэст шалгаруулдаг авлигын индексийг бууруулах марафонд дээгүүр “гүйдэг”, амжилттай байр эзэлдэг байх ёстой. Алийн болгон 100-аас доош байрт жагсаж, адаг сүүл хавьд  байх вэ. Бид иргэд, аж ахуйн нэгжүүддээ үйл ажиллагаа эрхлэх боломжит орчин бүрдүүлэхийн зэрэгцээ санхүүгийн хямд эх үүсвэрээр жижиг, дунд үйлдвэрлэгчдийг хангаж, арилжаа санхүүгийн байгууллагатай холбож өгөх гүүр нь нийслэл болъё, старт ап компаниудыг  дэмжье, ажлын байрыг бодитойгоор нэмэгдүүлье гэсэн зорилго тавьсан. Товчхондоо бол, Улаанбаатар хот хөдөлмөрийн  зах зээл болно, хөдөлмөр хийсэн хүнийг дэмждэг болно" гэлээ.

Энэхүү шийдвэр гарснаар Улаанбаатар хотын 20 мянга шахам аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхлэхийн тулд элдэв зөвшөөрөл авах, цаашид зөвшөөрлөө сунгуулах шаардлагагүй болж байгаа юм.

Өөрөөр хэлбэл дараах төрлийн үйлчилгээ эрхлэгчид үйл ажиллагаа эрхлэхийн тулд элдэв зөвшөөрөл авах, цаашид зөвшөөрлөө сунгуулах шаардлагагүй болж байгаа юм.

Татварын албанд бүртгүүлж, стандартын шаардлага хангаад, зөвшөөрөл шаардахгүй үйл ажиллагаа явуулж болох 74 худалдаа, үйлчилгээний төрөлтэй танилцана уу.

 А. Дүүргийн Засаг даргын Тамгын газраас үзүүлж буй худалдаа, үйлчилгээний гэрээ байгуулж батламж олгож буй 62 нэр төрлийн үйлчилгээ:

Худалдаа:

  1. Бөөний худалдааны төв;
  2. Агуулах дэлгүүр;
  3. Худалдааны төв;
  4. Зах /барилгын материал, мод, автотехникийн г.м/;
  5. Их дэлгүүр;
  6. Хайпермаркет;
  7. Супермаркет;
  8. Үзүүлэнгийн танхим;
  9. Аутлет;
  10. Бутик;
  11. Минимаркет;
  12. Хүнсний дэлгүүр;
  13. Ая тухтай сүлжээ дэлгүүр /конвиниенс стоор/;
  14. Төрөлжсөн барааны дэлгүүр;
  15. Мухлаг
  16. Түргэн үйлчилгээний цэг /цаашид “ТҮЦ” гэх/;
  17. Улирлын чанартай, түр, сүүдрэвчтэй худалдаа;
  18. Дахивар худалдан авах цэг.

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ:

  1. Ресторан;
  2. Баар /диско, билльярд, караоке, бусад/;
  3. Кафе;
  4. Цайны газар /нийтийн үйлчилгээтэй болон байгууллагын дэргэдэх/;
  5. Түргэн үйлчилгээний болон сүлжээ хоолны газар;
  6. Кофе шоп
  7. Явуулын үйлчилгээтэй түргэн хоолны цэг

Ахуйн үйлчилгээ:

  1. Үсчин;
  2. Гоо засал;
  3. Хумс засал;
  4. Хувцас захиалга, засвар;
  5. Гутал захиалга, засвар;
  6. Гэр ахуйн тавилгын захиалга, засвар;
  7. Ахуйн электрон, цахилгаан хэрэгслийн засвар;
  8. Алт, мөнгө, үнэт эдлэлийн захиалга, засвар;
  9. Цүнх захиалга, засвар;
  10. Нүдний шил захиалга, засвар;
  11. Цоож, түлхүүр засвар;
  12. Цаг засвар;
  13. Хими цэвэрлэгээ, угаалга;
  14. Гэрэл зураг, дүрс бичлэгийн үйлчилгээ;
  15. Гэр цэвэрлэх үйлчилгээ;
  16. Айл нүүлгэх үйлчилгээ;
  17. Эд бараа түрээслэх үйлчилгээ;

Зочлох үйлчилгээ:

  1. Зочид буудал;
  2. Дэн буудал;
  3. Жуулчны бааз;
  4. Амралтын газар;
  5. Гэр буудал;

Ариун цэвэр, эрүүл ахуйн болон чийрэгжүүлэх, бялдаржуулах үйлчилгээ: 

  1. Нийтийн халуун ус;
  2. Саун;
  3. Бассейн;
  4. Чийрэгжүүлэлтийн төв /фитнес, спиннинг, аэробик, иог, бүжиг гэх мэт/;
  5. Алжаал тайлах төв /иллэг/;
  6. Нийтийн бие засах газар.

Авто үйлчилгээ:

  1. Авто засвар /агрегат, кузов/;
  2. Дугуй засвар;
  3. Автомашины угаалга;
  4. Автомашины доторлогоо;
  5. Авто машин, сэлбэг хэрэгсэл, тос тосолгооны болон будаг, аккумлятор, гоёл чимэглэл, дугуй зэрэг ашиглалтын материалын худалдаа;
  6. Авто зогсоол /битүү, ил/;

Тоглоомын төв:

1.цахим;

2.хүүхдийн,

Нийтийн байрны үйлчилгээ:

Б. Нийслэлийн Аялал жуулчлалын газраас зөвшөөрөл олгож буй 6 төрлийн үйлчилгээ: 

  1. Зочид буудлын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шинээр олгох
  2. Зочид буудлын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл сунгах
  3. Дэн буудлын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шинээр олгох
  4. Дэн буудлын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл сунгах
  5. Жуулчны бааз, амралтын газрын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шинээр олгох
  6. Жуулчны бааз, амралтын газрын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл сунгах

В. Нийслэлийн Соёл урлагийн газраас зөвшөөрөл олгож буй 6 төрлийн үйлчилгээ: 

  1. Соёл урлагийн /дуу, хөгжим, бүжиг, драм, кино, драм, загвар, хөтлөгч, жүжигчин, тайзны яриа, илтгэх урлаг, уран зураг, фото зураг, төрөл бүрийн хатгамал, нүүр будаг, хувиргалт/ сургалтын газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ шинээр авах, сунгуулах
  2. Дэлгэцийн болон дүрс бичлэгийн бүх төрлийн кино үзвэрийн газруудын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ шинээр авах, сунгуулах
  3. Биллъярд, боулинг, дэлгэцийн гольф, автомат тоглоом эрхлэх зөвшөөрөл шинээр авах, сунгуулах
  4. Диско клуб эрхлэх зөвшөөрөл шинээр авах, сунгуулах
  5. Караоке эрхлэх зөвшөөрөл шинээр авах, сунгуулах
  6. Тайчих клуб эрхлэх зөвшөөрөл шинээр авах, сунгуулах
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-17 22:15

Үнэхээр тийм шүү мундаг хэзээ ч байгаагүй шийдвэр харин БИЗНЕС ЭРХЭЛЖ БУЙ ААН,ИРГЭД ХАЙР ДААЖ АИЬДРААРАЙДАА

Холбоотой мэдээ

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
()
x